news

2020-2021 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД АНХААРАХ ЗҮЙЛ

Монгол Улсын Консерваторийн Төрөлжсөн сургалттай

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

2020-2021 оны хичээлийн жилийн

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД  АНХААРАХ ЗҮЙЛ

- Элсэхийг хүсэгч нь онлайнаар бүртгүүлсний дараа шалгалтын хуваарь бүхий зурвас хүлээн авснаар бүртгэл баталгаажиж, шалгалтад орох эрхтэй болно.

- Шалгуулагч нь олгосон хуваарийн дагуу Ковид-19-ийн дэглэм баримтлан бөөгнөрөл үүсгэхгүй байж   сургуулийн  байранд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө зөвхөн 1 хүнтэй ирсэн байх бөгөөд хөтөч багшийн заавраар шалгалт өгөх анги танхимд шалгалтаа өгнө.

- Шалгалтад ирэхдээ төрсний гэрчилгээг авч ирэх ба шалгалтын хураамжийг бэлнээр төлнө.

- 1-р ангид элсэхийг хүсэгч нь өөрийн харьяаллын хот, дүүргийн сургуульдаа заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.

Амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих, хүн хоорондын зайг барих, сургууль орчимд олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зэрэг эрүүл ахуйн дэглэм,  хорио цээрийн дүрэм журмыг сайтар баримтална.

Дурдсан хугацааг нарийн тохируулсан тул хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулах боломжгүйг анхаараарай.

II шатны шалгаруулалтад орох эрх бүхий шалгуулагчдын нэрсийг тухайн өдрийн 18:30 цагт Монгол Улсын Консерваторийн албан ёсны веб сайт, пэйж хуудсаар танилцуулна.

Шалгалтын дүнг өдөр өдөрт цахимаар мэдээллэх тул сургууль дээр хүлээлт үүсгэж бусдад хүндрэл учруулахгүй байхыг хүсье.

Сургуулийн хашаанд авто машин нэвтрэхгүй тул гудамж талбайд машин тавьж хүндрэл үүсгэхгүй байж машингүй ирэхийг анхааруулъя.

 

Элсэлтийн шалгалтын комисс