Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль - Танилцуулга

    1937 оны 4 сарын 10-нд гаргасан БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд А.Амарын 45-р тоот тушаалаар “Театрын дэргэдэх уран сайхны сургууль” байгуулагдан, 1941 онд Зөвлөлтийн мэргэжилтэн багш Н.В.Кузнецова бүжгийн сургалтын суурийг тавьсан бол В.Я.Романовский үндэсний түүх соёл, зан заншлыг судалсны үндсэн дээр үндэсний тайзны бүжгийг хэрхэн дэглэн найруулахыг сургаж, арга ухааныг нь өөрийн дэглэсэн бүжгүүдээр жишээ болгосон. 1944 оны 9 сарын 1-нд 12 сурагчид бүхий анхны сонгодог бүжгийн ангийг байгуулсан бол 1957 оноос 7 жилийн сургалтаар сургаж эхэлсэн ба сургалтын чанарыг сайжруулахад ЗХУ-ын мэргэжилтэн Лев Борисович Соколов асар их үүрэг гүйцэтгэсэнМөн мэргэжилтэн багш Е.Н. Катышева мөр зэрэгцэн ажиллаж байсан ба анхны сонгодог бүжгийн ангийг 1964 онд төгсгөсөн юм.

        МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1945 оны 34/30 дугаар тогтоолыг үндэслэн Ардыг Гэгээрүүлэх яамны сайдын 55 тоот тушаалаар ... Хөгжимт драматик сургууль хэмээн нэрлэж, 1945-46 хичээлийн жилд бүжгийн ангид 15 хүүхэд суралцуулж эхэлсэн байна. 1967 оны 12-р сарын 15-наас “Монгол бүжиг”-ийн сургалтыг эхлүүлснээр өнөөгийн Сонгодог бүжгийн болон Ардын бүжгийн сургалтын суурь тавигдсан юм.

Циркийн тэнхим нь БНМАУ-ын СНЗ-ийн 1939 оны 10-р сарын 18 өдрийн хуралдааны 41-н тоот тогтоолоор Циркийн сургууль нэртэйгээр байгуулагдаж, 1940-1951 онд Улсын Циркийн, 1953-1964 Урлагийн сургуулийн, 1971-1990 онд Дүрслэх урлагийн Дээд сургуулийн харьяанд ажиллаж байсан. Соёл урлагийн сургуулиудын бүтэц зохион байгуулалтын тухайн 1991 оны 11-р сарын 24-ний өдрийн БНМАУ-ын Боловсролын сайд, Соёл Урлагийн хөгжлийн хорооны даргын хамтарсан 326/473 тоот тушаалын дагуу ХБК-ийн харьяа сургууль болж 1991 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

       Монгол Улсын Консерваторийн Бүжиг, Циркийн мэргэжлийн сургуулийн захиралаар МУУГЗ, дэд профессор Н. Оюун ажиллаж байгаа ба  Сонгодог бүжиг, Ардын бүжиг, Цирк гэсэн 3 тэнхимд 38 багш, 182 оюутан, сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

.       Сонгодог бүжгийн тэнхим

  1. Тэнхимийн эрхлэгч МУСТА Б.Энхчимэг
  2. Зөвлөх багш МУГЖ, хүндэт профессор Т. Туул
  3. Зөвлөх багш МУУГЗ Н. Энхтуяа
  4. МУГЖ Г.Цолмон
  5. МУГЖ Х. Мөнгөнхөлөг
  6. МУСТА Ц.Мөнхдэлгэр
  7. МУСТА А.Өлзий-Орших
  8. МУСТА Г.Эрдэнэбаатар
  9. МУСТА Г.Майцэцэг
  10. МУСТА Ж.Буяндэлгэр
  11. Э.Энхтунгалаг

Ардын бүжгийн тэнхим

  1. Тэнхимийн эрхлэгч МУСТА, БТА А.Хосбаяр
  2. Зөвлөх багш МУГЖ Ц. Алтангэрэл
  3. МУСТА С.Цэцгээ
  4. МУСТА Н.Болор
  5. МУСТА Н.Эрдэнэбаяр
  6. МУСТА Г.Батчимэг
  7. МУСТА Б.Баасансүрэн
  8. МУСТА Т.Ганчимэг
  9. МУСТА Т.Мөнхсоёл
  10. МУСТА Б.Төгсбаяр
  11. МУСТА И.Сундуй

       Циркийн тэнхим

1.  Тэнхимийн эрхлэгч МУСТА Ю.Гэрэлбаатар

2.  Зөвлөх багш МУСТА У.Энхбаяр

3.  Зөвлөх багш МУГЖ Хүндэт профессор О.Эрдэнэцэцэг

4.  Зөвлөх багш МУСТА, БТА. Б.Туул

5.  МУСТА, БТА Хүндэт профессор Х.Ганболд

6.  МУСТА, БТА Н.Энхболд

7.  МУБТА Б.Эрдэнэсайхан  

8.  МУСТА У.Цэрэнбаатар

9.  МУСТА Ц.Цогт-Очир

10. МУСТА Л.Энхзаяа

11. МУСТА Б.Эрдэнэтогтох

12. МУСТА Б.Батбаяр

13. П.Болортуяа

14. П.Ганхуяг

15. Р.Ганболд нар багшилж байна.

               Бүжиг циркийн мэргэжлийн сургуулиас өнгөрсөн хугацаанд  сонгодог болон ардын бүжгийн 44, циркийн 23 удаагийн төгсөлтөөр олон зуун шилдэг уран бүтээлчдийг төгсгөсөн бөгөөд эдгээр мэргэжлийн жүжигчид нь төвийн болоод хөдөө орон нутгийн театр, чуулга, циркийн байгуулгад уран бүтээлээ туурвин, дотоод гадаадын тайзнаа мэргэжлийн урлагийн өндөр түвшний үзүүлбэр үзүүлсээр байна.

 Сонгодог болон ардын бүжгийн тэнхимийн төгсөгчдөөс төрсөн алдартангууд

       Төрийн соёрхолт, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар

  1. Ардын багш, МУГЖ Гарамын Долгорсүрэн
  2. МУГБ Чүлтэмсүрэнгийн Жаргалсайхан

МУ-ын Гавьяат Жүжигчид

  1. Дунжаагийн Нанжид
  2. Балдангийн Жавзан
  3. Норовын Баатар
  4. Цэгмидийн Алтангэрэл
  5. Гунгаагийн Зоригт
  6. Санжжавын Соёл-Эрдэнэ
  7. Ламжавын Баттуул
  8. Ламжавын Ганчимэг
  9. Чойнзонгийн Долгормаа
  10. Цэгмид Ганзориг
  11. Лхагважавын Батжаргал
  12. Дугуараагийн Алтанхуяг
  13. Чойжилсүрэнгийн Ганчимэг
  14. Шагдарын Одонтуяа
  15. Батсуурийн Цэрэннадмид
  16. Шатарын Цэцэг
  17. Халзайн Мөнгөнхөлөг
  18. Шаравын Дэлгэрцэцэг
  19. Отгонтөгсийн Анужин

МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

  1. Лувсаншаравын Гочоосүрэн
  2. Далхжавын Лхасүрэн
  3. Балганы Гүрбазар
  4. Дэжидийн Чалхаажав
  5. Балдангийн Алтанцэцэг
  6. Го. Бадарч
  7. Чангаагийн Даваасүрэн
  8. Наваанлувсангийн Энхтуяа
  9. Даваасүрэнгийн Баярбаатар
  10. Нямбалбарын Оюун

Оны шилдэг Уран бүтээлч “МӨНГӨН МОД” шагналтнууд

  1. Төрийн соёрхолт, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар
  2. МУГЖ Шагдарын Одонтуяа
  3. МУУГЗ Даваасүрэнгийн Баярбаатар
  4. МУСТА Тогтоохоны Содгэрэл
  5. МУГЖ Чойжилсүрэнгийн Ганчимэг
  6. МУСТА Алтангэрэлийн Батхүү
  7. МУСТА Жамсрангийн Мандухай
  8. МУСТА Баясгалангийн Саруул
  9. МУСТА Отгонбаатарын Тулга
  10. МУГЖ Отгонтөгсийн Анужин
  11. МУСТА Мягмарын Бямбаа

Циркийн тэнхимийн  Олон улсын тэмцээнд гаргасан амжилтууд

          Циркийн урлаг өндөр түвшинд хөгжсөн дэлхийн 167 орноос Монгол цирк нь эхний 3-т жагсахад циркийн тэнхимийн үе үеийн багш нар онцгой үүрэг гүйцэтгэсээр байна. Ардын жүжигчин Л. Нацаг, Т.Цэнд-Аюуш, Ж.Данзан, Л.Цогзолмаа, Б.Норовсамбуу, Гавьяат жүжигчин Ж. Раднаабазар, Ж.Дамдинсүрэн, Д.Дамдин, Х.Цэнд-Аюуш, Д.Содном, Д.Норовцэрэн нарын 50 гаруй алдар  цолтон төрсөн. дэлхийн тавцанд Монголын циркийн тэнхимээс төгсөн гарсан уран бүтээлчид дэлхийн өнцөг бүрд өөрийн уран бүтээл, авьяас билгээрээ жилд 20000 гаруй тоглолт хийж 15 сая гаруй гадаад дотоодын үзэгчдэд толилуулж байна.

  • 2010.10 - БНХАУ-ын Ухан хотноо циркчдийн  А зэрэглэлийн олон улсын тэмцээнд “Troupe Zola” хамтлагийн жүжигчид шидэх банзнаас сандал уруу лонжгүй агаарт 3 эргэлтийг хийж  Мөнгөн цом хүртсэн.
  • 2012 - Монголын өсвөрийн циркчдийн II тэмцээнээс “Шидэх банзнаас үсрэгчид” тэргүүн дээд шагнал Гран-при.
  • 2012 - Испани улсын Фегрурэсс хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”   Алтан цом.
  • 2012 - Итали Латино хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  Алтан цом.
  • 2012 - Франц  улсын Гренобль хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  Алтан цом.
  • 2012 Испани улсын Мандиал хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” Алтан цом.
  • 2015 - Монголд анх удаа зохиогдсон дэлхийн залуу циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” тэргүүн дээд шагнал Гран-при.
  • 2015-ОХУ-ын  Москва хотноо  Идол олон улсын циркчдийн тэмцээнээс  “Шидэх банзнаас үсрэгчид” агаарт дан 6 эргэлтийг гүйцэтгэн рекордын эзэн болж Мөнгөн цом.
  • 2016 - ОХУ-ын Ижевск хотноо зохиогдсон Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  Алтан цом.
  • 2016-Франц улсын Массе хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Puje”  хамтлагийн жүжигчид Дээсээр наадагчид  Алтан цом.
  • 2016-Испани улсын Фегрурэсс хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”   Алтан цом.
  • 2016-ОХУ-ын Сочи хотноо зохиогддог Дэлхийн шилдэг уран бүтээлүүдийн шагнал олгох номинацад Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  / Шилдэг трюкийн шагнал / хүртсэн.
  • 2016 - БНАСАУ зохиогддог олон улсын циркчдийн тэмцээнээс Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  тэргүүн дээд шагнал Гранд- при.
  • 2016-ОХУ улсын Улан-Үдэ хотноо Олон улсын залуу  циркчдийн фестивалиас Troupe Enkhbold” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” Гранд-при хүртсэн.
  • 2017-БНХАУ улсын Жунха хотноо олон улсын циркчдийн тэмцээнээс Circus Mongolian khadgaa” компаний жүжигчид   “Шидэлттэй акробатик” тусгай байрын шагнал
  • 2017-Франц улсын Массив хотод зохиогддог олон улсын циркчдийн тэмцээнээс Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” тэргүүн дээд шагнал Гранд- при.
  • 2017- БНХАУ-ын Ицунь хотноо зохиогдсон олон улсын циркчидийн тэмцээнээс Troupe Enkhbold” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  Алтан морь шагнал хүртсэн.
  • 2017. 10 сард БНХАУ-ын Учао хотноо зохиогдсон циркчдийн  А зэрэглэлийн олон улсын тэмцээнээс Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  80 жилийн түүхэн дэх анхны “ Алтан арслан ” хүртсэн.
  • 2018- Унгар улсын Будапешт хотноо болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” Алтан цом
  • 2018. 11 сард БНХАУ-ын Вухань хотноо  Дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнээс Troupe Zola” хамтлагийн жүжигчид Шидэх банзны үзүүлбэрээр “Алтан” цом Монголдоо анх удаа Дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнээс “Алтан цом болон хошой “Мөнгөн цом”-ын эзэд болсон.
  • 2018-ОХУ-ын Москва хотноо Идол олон улсын циркчдийн тэмцээнээс   “Шариктай акробат ”   тусгай байр
  • 2018-БНХАУ-ын Цухо олон улсын циркчдийн тэмцээнээс “Circus 21” хамтлагийн жүжигчид “Шариктай акробат ”   тусгай байр
  • 2019- Испани улсын Жерано хотноо болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс “Circus 21” хамтлагийн жүжигчид “Шариктай акробат ”   Алтан цом.
  • 2019-Франц улсын Олон улсын циркчдийн тэмцээнээс “Circus 21” хамтлагийн жүжигчид “Шариктай акробат ”   Мөнгөн цом.