Бакалавр

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ

 

» БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ:

•  Элсэлтийн бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 2-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Хичээлийн I байрны 101 тоотод явагдана.

•  Бүртгүүлэгч нь журамтай танилцан өөрийн биеэр Монгол Улсын Консерваторын хичээлийн 1-р байрны 101 тоот өрөөнд ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ирж бүртгэлээ хийлгэнэ.

•  Дэд бакалавр, бакалаврын боловсролтой бүртгүүлэгчийн боловсролын зэрэг цахим системд баталгаажсан байна.

» ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ:

• 2026.06.25-07.19-ний хооронд явагдана.

Бүртгүүлэгч нь дараах материалыг авч ирж бүртгүүлнэ. Үүнд:

•  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /гадаадад төгссөн бол гэрчилгээний эх хувийг нотариатаар баталгаажуулан, албан ёсны орчуулгын хамт, төгссөн сургуулийн сайт болон QR код/

•  Элсэн суралцах хөтөлбөрөөр мэргэжлийн диплом, үнэмлэхтэй бол диплом, үнэмлэх /гадаадад төгссөн бол диплом, үнэмлэхний эх хувийг нотариатаар баталгаажуулан, албан ёсны орчуулгын хамт, төгссөн сургуулийн сайт болон QR код/

•  Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

•  3х4 хэмжээтэй зураг 2 хувь /jpeg өргөтгөлтэй/

• Хосолсон ангид элсэх тохиолдолд тухайн суралцах мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны уран бүтээлчид ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, өргөдөл, эсээ

•  Гадаадын их дээд сургуулиас шилжин суралцах тохиолдолд тухайн сургуульд суралцаж байгааг батлах баримт бичиг, албан ёсны орчуулгын хамт

•  Бүртгэлийн хураамж 50,000₮ төлсөн баримт /Төрийн сангийн IBAN 740090 100900015418 дансанд тушааж, утга дээр овог, нэр регистрийн дугаар, мэргэжил бичих/

Гадаад улсын иргэд нь дараах материалыг авч ирж бүртгүүлнэ. Үүнд:

•  Гадаад паспорт

•  Сургууль төгссөнийг гэрчлэх баримт бичгийн эх хувийг наториатаар баталгаажуулан, албан ёсны орчуулгын хамт, төгссөн сургуулийн сайт болон QR код/

•  Тухайн орны иргэний үнэмлэхтэй дүйцэх бичиг баримт

•  3х4 хэмжээтэй зураг 2 хувь /jpeg өргөтгөлтэй/

•  Гадаадын их дээд сургуулиас шилжин суралцах тохиолдолд тухайн сургуульд суралцаж байгааг батлах баримт бичиг, албан ёсны орчуулгын хамт

•  Бүртгэлийн хураамж 300,000₮ төлсөн баримт /Төрийн сангийн IBAN 740090 100900015418 дансанд тушааж, утга дээр паспортын нэр англиар, паспортын дугаар, мэргэжил бичих/

•  Бүртгүүлэгч нь Консерваторт 1 ба түүнээс дээш мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-д зэрэг бүртгүүлж ур чадварын шалгалт өгч болох бөгөөд энэ тохиолдолд бүртгэлийн хураамжийг хөтөлбөр тус бүрээр төлнө.

» ЭЛСЭН СУРАЛЦАХ ЭРХЭЭ БАТАЛГААЖУУЛАХ:

• Суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийг 2026 оны 8 дугаар сарын 20-ний өдрөөс бүртгэн, суралцагчийн код олгож удирдлага мэдээллийн системд бүртгэнэ. Заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэхээс татгалзсан хэмээн үзэж элсэх эрхийг хүчингүйд тооцно.

• Бүртгүүлэхээр ирэхдээ сургалтын төлбөрийг Төрийн сангийн IBAN 950090 100900015040 дансанд тушаасан байна. Гүйлгээний утга дээр овог, нэр, регистр, мэргэжил бичнэ.  /1 жилийн төлбөр 4,200,000₮, гадаад элсэгч бол 9,000,000₮/

Холбогдох утас: 80114121

Хаана: ХИЧЭЭЛИЙН I БАЙРНЫ №101 /Сургалтын бодлого зохицуулалтын газар/

© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.