Сонгодог бүжгийн тэнхим

Сонгодог бүжгийн тэнхимийн түүхээс: 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд А.Амарын тушаалаар “Театрын дэргэдэх уран сайхны сургууль” байгуулагдсан. Тухайн үед анхны мэргэжилтэн багш нараар ЗХУ-аас бүжгийн багш Нонна Влидимировна Кузнецова урин авчирч ажилласан бөгөөд, дараа нь В.Я.Романовский бүжгийн сургалтын суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Сонгодог бүжгийн жүжигчдийг бэлтгэх үйл хэрэг 1944 оны 9 сарын 1-нд 12 сурагчтайгаар эхэлсэн талаар анхны сонгодог бүжгийн багш Ц.Лувсанцэрэн дурссан байдаг. 

1957 оноос тус сургуулийн бүжгийн сургалтанд эрс шинэчлэлт орж, ЗХУ-ын бүжгийн сургалтын дэг школа, хөтөлбөрөөр анхны сонгодог бүжгийн ангид 10-12 насны сурагчдийг элсүүлэн 7 жилийн сургалтын хөтөлбөрөөр сургаж эхэлсэн нь бүжгийн жүжигчдийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах чухал алхам болсон.

Бүжгийн тэнхим нь 2009 он хүртэл элсэгчдийг зөвхөн “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр төгсгөж байсан бол 2009 оноос Бүжгийн багш дасгалжуулагчийн ангийг шинээр нээж 2011 онд анхны төгсөгчдөө төгсгөснөөс хойш “Бүжгийн багш дасгалжуулагч” мэргэжлээр бакалавр, “Урлагийн боловсрол, Бүжгийн багш” чиглэлээр магистрын зэрэг олгож эхлээд байна.

Уран сайхны сургуулиас Монгол улсын Консерватор болж өнөөг хүрэхдээ, 42 удаагийн төгсөлтөөр 690-ээд мэргэжлийн бүжгийн жүжигчдийг бэлтгэн гаргаж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн түүхтэй.

Сонгодог бүжгийн тэнхимийн эрхлэгчээр Х.Мөнгөнхөлөг /МУГЖ,дэд профессор/ ажиллаж Дэд профессор,хүндэт профессор,МУГЖ,МУБТА зэрэг үндсэн 8 багштайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

  • БАЯРЫН МЭДЭЭ Япон улсын Токио хотноо 2025 оны 12 сарын 26-28 өдрүүдэд суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын VII уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
    2026-01-03
    Дэлгэрэнгүй...
  • Талархал Монголд байгаа нарийн мэргэжлийн хөгжимчид, уран бүтээлчдийг бэлтгэдэг цор ганц сургуульд суралцаж буй ирээдүйн төгөлдөр хуурчдыг давтах, хөгжих, бүтээх боломжийг бүрдүүлэхэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг ирээдүй хойч үеийнхээ хөгжилд зарцуулсан “Энгүүн нүүдэл” ХХКомпанийн хамт олонд Монгол Улсын Консерватор болон Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн нийт багш, суралцагсдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
    2025-12-12
    Дэлгэрэнгүй...
  • Баярын мэдээ: ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Олон улсын циркийн жүжигчдийн “Артист” тэмцээнд Монгол улсын Консерваторын Циркийн тэнхимийн 24 дахь төгсөлтийн Н.Энхболд багштай жүжигчид Монгол улсаа төлөөлөн оролцож анхны ХҮРЭЛ ЦОМ-г хүртлээ.
    2024-09-16
    Дэлгэрэнгүй...
  • Баярын мэдээ: Улсын их баяр наадмийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Консерваторийн сонгодог бүжгийн тэнхимийн багш Ц.Мөнхдэлгэрийг “АЛТАН ГАДАС”одонгоор шагналаа.
    2024-07-20
    Дэлгэрэнгүй...
  • МУУГЗ,дэд профессор Н.Оюун багшийн нэрэмжит “Миний тайз IV” уралдааны шүүгчээр уригдан ажилласан Монгол улсын Консерваторийн Сонгодог бүжгийн ангийн 2003 оны төгсөгч, Солонгос улсын “Элит” балет компанийг үүсгэн байгуулагч, балетын тэргүүн гоцлооч Ц.Цолмонбуд нь өөрийн нэрэмжит шагналыг дараахи сурагчдад гардуулан өглөө.
    2024-06-24
    Дэлгэрэнгүй...
  • Бусад мэдээ
    МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ - Сэвжидийн Сүхбаатар
    МУ-ын Ардын багш,МУГЖ, профессор - Гарамын Долгорсүрэн
    МУ-ын Ардын жүжигчин,МУГЖ, хүндэт профессор - Дунжаагийн Нанжид
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Далхжавын Лхасүрэн
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Балганы Гүрбазар
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Дэжидийн Чалхаажав
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Балдангийн Алтанцэцэг
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Наваанлувсангийн Энхтуяа
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Го.Бадарч
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Чангаагийн Даваасүрэн
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Нямбалбарын Оюун
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Даваасүрэнгийн Баярбаатар
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн А Назгуль
    Монгол улсын Гавъяат багш Чүлтэмсүрэнгийн Жаргалсайхан
    Монгол улсын Гавъяат жүжигчин Балдангийн Жавзан
    Монгол улсын Гавъяат жүжигчин Норовын Баатар
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шатарын Цэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Батсуурийн Цэрэннадмид
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэгмидийн Алтангэрэл
    Монгол улсын Гавъяат жүжигчин Гунгаагийн Зоригт
    Монгол улсын Гавъяат жүжигчин Санжжавын Соёл-Эрдэнэ
    Монгол улсын Гавъяат жүжигчин Ламжавын Баттуул
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шаравын Дэлгэрцэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Ламжавын Ганчимэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Чойнзонгийн Долгормаа
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэгмидийн Ганзориг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Лхагважавын Батжаргал
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шагдарын Одонтуяа
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэндийн Алтанцэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Халзайн Мөнгөнхөлөг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Чойжилсүрэнгийн Ганчимэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Отгонтөгсийн Анужин
    СОНГОДОГ БҮЖГИЙН ТЭНХИМ
    © 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.