1937 онд театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” байгуулахад “Багш нарыг бэлтгэх сургууль”-ийн багш нараар ерөнхий эрдмийн хичээлүүдийг заалгаж эхэлснээр Ерөнхий эрдмийн тэнхмийн түүх эхэлж, тодорхой түүхэн цаг хугацааг өнгөрөөжээ.. 1950 оны дунд үеэс соёл урлагийг сайн дурын уран сайхны хэлбэрээс мэргэжлийн урлагийн төвшинд хүргэж хөгжүүлэхийн тулд төр засгаас дэмжиж ажилласан. Урлагийн бүх салбарт чадварлаг мэргэжилтэнгүүдийг бэлтгэхийн тулд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны 09-р сарын 12-ны өдрийн 385-р тогтоолоор 8 настай хүүхдийг төгөлдөр хуур, чавхдаст хөгжмийн мэргэжлээр элсүүлж 11 жил сургах, сонгодог бүжгийн мэргэжлээр суралцагчид 9 жил, бусад хөгжмийн мэргэжлээр суралцагчид 6 жил суралцаж, урлагийн мэргэжил эзэмшүүлж байхаар шийдвэрлэсэн. Суралцагчдад мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ 1972 оны 5-р сарын 19-ны 180 тоот тогтоолоор суурь ба бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэн мэргэжлийн диплом олгох болсон. Одоо тус сургуулийн мэргэжлийн боловсролын шатны сургалтанд 7 чиглэлийн мэргэжлээр нийт 850 суралцагч 32 бүлэгт хамрагдан суралцаж байна. Ерөнхий эрдмийн сургууль нь 33 багштай ба нийт багш нарын 54,5% нь магистр, 45,5% нь бакалаврын боловсролтой, 57,5% нь мэргэжлийн тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй багш нар ажиллаж байна. Мөн тус тэнхимд Ардын Боловсролын Тэргүүний ажилтан 14 багштай ба энэ нь нийт багш нарын 42,4% байгаа нь манай хамт олонд мэргэжлийн өндөр ур чадвартай, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж арвин туршлага хуримтлуусан олон багш нар байгааг харуулж байна. Мөн багш нарын 36,3% нь 10 аас доош жил ажилласан залуу багш нар байгаа нь залуу хойч үеийн халаагаа бэлтгэн тэднийг ажиллах арга туршлагад суралцуулж байна.
ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ:
БИДНИЙ АМЖИЛТУУД
Математикийн багш Г.Намуунбайгаль – I байр
Англи хэлний багш С.Энхзаяа – II байр
Нийгмийн ухааны багш Г.Нэргүй – II байр
Биеийн тамирын багш Б.Саран-Эрдэнэ – III байр
Бага ангийн багш Д.Золзодмаа – III байр тус тус эзлэв.
2. ЕБС-ийн багш нарын дунд зохион явагддаг илтгэлийн уралдаан “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ /танхимын ба цахим хичээл/ АСУУДАЛ ШИЙДЭЛ сэдвээр 03
сард 2 үе шаттай зохион явагдлаа. Нийт 29 багшийн 16 илтгэл ирснээс 2-р шатанд 10 илтгэл хэлэлцэгдэж I байранд Ц.Ариунсүрэн, II байранд Б.Өлзийням, Б.Нэмэхжаргал,
III байранд Б.Должинсүрэн, Г.Энхзаяа, С.Уранмандах нар шалгарлаа.
3. Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежтой хамтран МБС-ын багш суралцагчдын дунд зохион байгуулсан “Англи хэлний улсын XVIII олимпиад” дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадад Монгол орны өнцөг булан бүрээс нийт 32 сургуулийн 61 багш, 82 суралцагчид хамрагдан мэдлэг чадвар оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргав.
1-р байр 11а Б.Мишээл \багш Ч.Сарнайцэцэг\, 11в Д.Хүслэн \багш Ч.Удвал\
2-р байр 11а Г.Цэрэнчимэг \багш Ч.Удвал\
2-р байр 11а Г.Энхцаг \багш Ч.Сарнайцэцэг\
Тусгай байр 11в Б.Хулан \багш Ч.Удвал
4. Олон улсын математикийн “Цахим оношлогоо 2021”-д сургуулийн хэмжээнд нийт I-XI ангийн 100 гаруй сурагчид оролцсон. /Энэ жилийн онцлог нь цахимаар оношлогоо хэлбэртэй явагдаж байгаа тул шагнал урамшуулал олгогдохгүй зөвхөн цахим диплом илгээгдэж байгаа/
I зэргийн диплом – 52 сурагч
II зэргийн диплом – 10 сурагч
III зэргийн диплом – 5 сурагч шагнагдсан байна.
Амжилт гаргасан сурагчид болон бэлтгэн оролцуулсан бага ангийн багш нар болон математикийн багш М.Бүлтэн, Г.Энхсаруул, М.Бямбадорж, Ц.Ариунсүрэн,
Г.Намуунбайгаль нарт баяр хүргэе.