Монгол Улсын Консерваторийн Номын сан нь тус сургуулийн сургалт, Эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хэвийн явуулж, багшлах бүрэлдэхүүн болон дээд курсийн оюутан, сурагч нарт хөгжмийн боловсрол болон мэдлэг боловсролоо хөгжүүлэх, гүнзгийрүүлэх, өргөн хүрээтэй боловсрол эзэмшихэд мэдээлэл аргазүйн үйлчилгээ үзүүлэх шинжлэх ухааны нөөцийн сан юм.
Номын сангийн зорилго нь фондод хуримтлагдсан номоо уншигчдад бүрэн дүүрэн ашиглуулах, фондын зохион байгуулалтыг мэргэжлийн өндөр төвшинд болгох, олон уншигчийг мэдээллийн үйлчилгээнд хамруулах, чанартай ном, ноотоор фондоо баяжуулсан урлагийн номын сан болоход оршино.
Номын сан нь уншлагын 2 танхим, Аудио уншлагын танхимаас бүрдэнэ. Ном, Ноот уншлагын танхим нь тохижилт сайтай бөгөөд оюутнууд болон бусад уншигчийн бие даан ажиллаж суралцахын зэрэгцээ номын санчдын зүгээс мэдээллийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өгсөн.
Номын сан нь MNS 5742: 2007 стандартын “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага”-ын хүрээнд нийцүүлсэн номын сангийн тохилог орчинг бүрдүүлсэн. /MNS5742:2007 стандартын хангалтыг хавсралтаар харуулав./ Номын сан-Мэдээллийн ажилтан, Ном зүйч мэргэжлээр төгссөн 3 номын санчтай.
дараахи линкээр орно уу. https://conservatory.edu.mn/about-us/library