Ардын бүжгийн тэнхим

Ардын бүжгийн тэнхимийн түүхээс:

1937 оны 4 сарын 10-нд гаргасан БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий
сайд А.Амарын 45-р тоот тушаалаар “Театрын дэргэдэх уран сайхны сургууль”
байгуулагдан, 1945 он хүртэлхи 8 жилийн хугацаанд нилээн хэдэн бүжигчид төгссөн тухай
ахмад багш М.Цэрэндорж номондоо бичсэн байдаг.
МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1945 оны 34/30 дугаар тогтоолыг
үндэслэн Ардыг Гэгээрүүлэх яамны сайдын 55 тоот тушаалаар … Хөгжимт драматик
сургууль хэмээн нэрлэж, 1945-46 хичээлийн жилд бүжгийн ангид 15 хүүхэд суралцуулж
эхэлсэн байна. 1965 онд Соёлын яаманд бүжгийн урлаг хариуцсан мэргэжилтнээр
ажиллаж байсан Г.Долгорсүрэн яамны удирдлагуудад ХБДС-ийн бүжгийн ангид “Монгол
бүжиг”-ийн сургалтыг эхлүүлэх санал тавьж, улмаар 1967 оны 12-р сарын 15-наас
Г.Долгорсүрэн, тун удалгүй И.Дамдин нар томилогдон, сургалтын хөтөлбөр боловсруулах
ажлыг хамтран эхэлснээр одоогийн “Монгол бүжиг”-ийн сургалтын суурь тавигджээ.
2018 онд сургуулийн бүтэц өөрчлөгдснөөр “АРДЫН БҮЖГИЙН ТЭНХИМ” бий
болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөө цагт тус тэнхимд мэргэжлийн
багшаар А.Хосбаяр (тэнхимийн эрхлэгч), Н.Оюун (зөвлөх багш), Н.Болор, Н.Эрдэнэбаяр
С.Цэцгээ, Т.Ганчимэг, А.Батхүү, концертмейстр багшаар Д.Одгэрэл, И.Сундуй, Б.Төгсбаяр
нар ажиллаж байна. Аливаа зүйл уламжлал дээрээ тулгуурлан цаг үетэйгээ нийлэн үндсэн
гольдролоосоо үл хазайн хөгжих ёстойн адил Монгол бүжгийн мэргэжлийн сургалт бусад
бүжгийн мэргэжлийн сургалттай зэрэгцэн хөгжин, үе үеийн төгсөгчид хот болон хөдөө
орон нутгийн мэргэжлийн урлагийн байгуулга болох театр, чуулгуудын тайзнаа үүргээ
гүйцэтгэсээр байна.

 

  • БАЯРЫН МЭДЭЭ Япон улсын Токио хотноо 2025 оны 12 сарын 26-28 өдрүүдэд суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын VII уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
    2026-01-03
    Дэлгэрэнгүй...
  • Талархал Монголд байгаа нарийн мэргэжлийн хөгжимчид, уран бүтээлчдийг бэлтгэдэг цор ганц сургуульд суралцаж буй ирээдүйн төгөлдөр хуурчдыг давтах, хөгжих, бүтээх боломжийг бүрдүүлэхэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг ирээдүй хойч үеийнхээ хөгжилд зарцуулсан “Энгүүн нүүдэл” ХХКомпанийн хамт олонд Монгол Улсын Консерватор болон Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн нийт багш, суралцагсдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
    2025-12-12
    Дэлгэрэнгүй...
  • Баярын мэдээ: ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Олон улсын циркийн жүжигчдийн “Артист” тэмцээнд Монгол улсын Консерваторын Циркийн тэнхимийн 24 дахь төгсөлтийн Н.Энхболд багштай жүжигчид Монгол улсаа төлөөлөн оролцож анхны ХҮРЭЛ ЦОМ-г хүртлээ.
    2024-09-16
    Дэлгэрэнгүй...
  • Баярын мэдээ: Улсын их баяр наадмийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Консерваторийн сонгодог бүжгийн тэнхимийн багш Ц.Мөнхдэлгэрийг “АЛТАН ГАДАС”одонгоор шагналаа.
    2024-07-20
    Дэлгэрэнгүй...
  • МУУГЗ,дэд профессор Н.Оюун багшийн нэрэмжит “Миний тайз IV” уралдааны шүүгчээр уригдан ажилласан Монгол улсын Консерваторийн Сонгодог бүжгийн ангийн 2003 оны төгсөгч, Солонгос улсын “Элит” балет компанийг үүсгэн байгуулагч, балетын тэргүүн гоцлооч Ц.Цолмонбуд нь өөрийн нэрэмжит шагналыг дараахи сурагчдад гардуулан өглөө.
    2024-06-24
    Дэлгэрэнгүй...
  • Бусад мэдээ

    Оны шилдэг Уран бүтээлч “МӨНГӨН МОД” шагналтнууд

    • Төрийн соёрхолт, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар
    • МУГЖ Шагдарын Одонтуяа
    • МУУГЗ Даваасүрэнгийн Баярбаатар
    • МУСТА Тогтоохоны Содгэрэл
    • МУГЖ Чойжилсүрэнгийн Ганчимэг
    • МУГЖ Алтангэрэлийн Батхүү
    • МУГЖ Жамсрангийн Мандухай
    • МУГЖ Баясгалангийн Саруул 
    • МУГЖ Отгонтөгсийн Анужин 
    • МУГЖ Мягмарын Бямбаа
    • МУСТА Отгонбаатарын Тулга 
    МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ - Сэвжидийн Сүхбаатар
    МУ-ын Ардын багш,МУГЖ, профессор - Гарамын Долгорсүрэн
    МУ-ын Ардын жүжигчин,МУГЖ, хүндэт профессор - Дунжаагийн Нанжид
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Далхжавын Лхасүрэн
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Балганы Гүрбазар
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Дэжидийн Чалхаажав
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Балдангийн Алтанцэцэг
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Наваанлувсангийн Энхтуяа
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Го.Бадарч
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Чангаагийн Даваасүрэн
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Нямбалбарын Оюун
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Даваасүрэнгийн Баярбаатар
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн А Назгуль
    Монгол улсын Гавъяат багш Чүлтэмсүрэнгийн Жаргалсайхан
    Монгол улсын Гавъяат жүжигчин Балдангийн Жавзан
    Монгол улсын Гавъяат жүжигчин Норовын Баатар
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шатарын Цэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Батсуурийн Цэрэннадмид
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэгмидийн Алтангэрэл
    Монгол улсын Гавъяат жүжигчин Гунгаагийн Зоригт
    Монгол улсын Гавъяат жүжигчин Санжжавын Соёл-Эрдэнэ
    Монгол улсын Гавъяат жүжигчин Ламжавын Баттуул
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шаравын Дэлгэрцэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Ламжавын Ганчимэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Чойнзонгийн Долгормаа
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэгмидийн Ганзориг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Лхагважавын Батжаргал
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шагдарын Одонтуяа
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэндийн Алтанцэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Халзайн Мөнгөнхөлөг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Чойжилсүрэнгийн Ганчимэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Отгонтөгсийн Анужин
    АРДЫН БҮЖГИЙН ТЭНХИМ
    © 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.