Зөвлөл

Монгол Улсын Консерватор нь Мэргэжлийн их сургууль,  4 зөвлөл, 1 газар нэгж, 5 алба нэгж, 17 тэнхим, 1 харьяа /Завхан аймаг дахь хөгжим бүжгийн коллеж/сургуультай. Дунд сургууль, мэргэжлийн боловсрол,  бакалавр, магистр, докторын түвшний 1500 гаруй суралцагсад, 300 гаруй эрдэмтэн багш, ажилтантай, шаталсан сургалтаар мэргэжил эзэмшүүлж, Монголын мэргэжлийн урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж буй мэргэжлийн их сургууль юм.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Консерваторын удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.2.1 Консерваторын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөр хэлэлцэн батлах, өөрчлөх,

4.1.2.2 Захирлын саналыг үндэслэн Консерваторын дүрэм, түүний нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах,

4.1.2.3 Консерваторын жилийн төсвийг хэлэлцэж санал гаргах, гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох,

4.1.2.4 Сургалтын болон оюутны байрны төлбөрийн хэмжээг хэлэлцэн батлах,

4.1.2.5 Консерваторын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэх, дүгнэх,

4.1.2.6 Захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавих,

4.1.2.7 Элсэгчдийн тоог тогтоох,

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:

№ Нэр Албан тушаал
1. П.Оюунаа Удирдах зөвлөлийн дарга, Боловсролын сайдын зөвлөх
2. Д.Мөнхжаргал Боловсролын сайдын зөвлөх
3. Э.Сонинтогос Төрийн өмчийн их сургуулиудын дундын удирдах зөвлөлийн Ажлын албаны дарга
4. В.Түвшинжаргал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга
5. Д.Наранцэцэг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга
6. Э.Цэрэнцоодол Боловсролын үнэлгээний төвийн захирал
7. Ц.Тэлмүүн-Очир Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач
8. Б.Чинбат МУУГЗ, Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч
9. Б.Одбаяр Монгол  улсын Консерваторын төгсөгч,Хөгжмийн зохиолч,Нэгүн студийн захирал
10. Х.Мөнгөнхөлөг Монгол улсын Консерваторын Сонгодог бүжгийн тэнхимийн эрхлэгч
11. Т.Нямсүрэн Монгол улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш
12. Г.Оюун-Эрдэнэ Монгол улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч
13. Д.Амармэнд Монгол  улсын Консерваторын Утсан хөгжмийн тэнхимийн багш
14. Д.Энхтунгалаг Монгол  улсын Консерваторын Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч
15. Б.Сүрэн Монгол  улсын Консерваторын оюутан
П.Оюунаа Удирдах зөвлөлийн дарга, Боловсролын сайдын зөвлөх
Д.Мөнхжаргал Боловсролын сайдын Зөвлөх
Э.Сонинтогос Төрийн өмчийн их сургуулиудын дундын удирдах зөвлөлийн Ажлын албаны дарга
В.Түвшинжаргал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга
Д.Наранцэцэг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга
Э.Цэрэнцоодол Боловсролын үнэлгээний төвийн захирал
Ц.Тэлмүүн-Очир Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач
Б.Чинбат МУУГЗ, Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч
Б.Одбаяр Хөгжмийн зохиолч,Нэгүн студийн захирал,Төгсөгч
Х.Мөнгөнхөлөг МУГЖ, дэд профессор,Сонгодог бүжгийн тэнхимийн эрхлэгч
Т.Нямсүрэн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш
Г.Оюун-Эрдэнэ Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч
Д.Амармэнд Утсан хөгжмийн тэнхимийн багш
Д.Энхтунгалаг Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч
Б.Сүрэн Оюутан

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

 

Ц.Шаравцэрэн Ph.D, профессор Монгол Улсын Консерваторын захирал /Эрдмийн зөвлөлийн дарга/
Ц.Пүрэвхүү МУУГЗ, Профессор Уран сайхны удирдагч
М.Ундраа Ph.D, Дэд профессор ЭШИА дарга /ЭЗНБД/
Л.Эрдэнэчимэг Sc.D, Профессор, МУУГЗ ЭШИА зөвлөх профессор
Ж.Энэбиш Ph.D, Профессор Судлаач
Ц.Ариунболд Ph.D, Профессор ҮлЦХТ зөвлөх багш
Б.Сүхээ Ph.D, Профессор ДТ багш
М.Озила Ph.D, Профессор МУГБ ХУТ зөвлөх багш
Ч.Чинбат Профессор МУАЖ Удирдаач зөвлөх багш
Г.Ширчинбаатар Профессор МУГБ ҮЦХТ зөвлөх багш
Ч.Тунгалаг Профессор МУГБ МТХТ зөвлөх багш
П.Доржпагма Профессор МУГЖ МТХТ зөвлөх багш
Ш.Дуламсүрэн Профессор МУГБ УХТ зөвлөх багш
Б.Мөнхболд Дэд профессор, ТШ ХСЗУТ багш
Н.Жавзандулам Дэд профессор МУАЖ ДТ зөвлөх багш
Х.Үнэнхүү Дэд профессор МУГЖ ДТ багш
Н. Оюун Дэд профессор МУУГЗ АБТ зөвлөх багш
Х.Алтангэрэл Дэд профессор ХСЗУТ багш
Ц.Саран Дэд профессор ҮЦХТ зөвлөх багш
Г.Ганчимэг Дэд профессор МТХТ-2 багш
У.Энхбаяр Хүндэт профессор МУГЖ ЦТ багш

УРАН САЙХНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

УРАН САЙХНЫ ЗӨВЛӨЛ

Монгол Улсын Консерваторын Уран сайхны зөвлөл нь Уран сайхны бодлого, чиглэлийг боловсруулах, шаталсан сургалтын урын сан, түүний баяжилт, уран бүтээлийн чиг хандлага, шинэ бүтээл туурвил зэргийг бодлогоор удирдан чиглүүлэх чиг үүрэг бүхий удирдлагын байгууллага юм. Уран сайхны зөвлөл нь Үндэсний язгуур болон Дэлхийн сонгодог урлаг, орчин үеийн урлагийн инновацид тулгуурласан урын сангийн нэгдсэн бодлого боловсруулан баталгаажуулж, хэрэгжилтэнд хяналт тавих, мэргэжлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын нэр хүнд бүхий уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, багш, оюутан суралцагсдын бүтээлч санаачлагыг дэмжих, урамшуулах, сурталчлах, гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулан ажиллаж байна.                                                              

УРАН САЙХНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

Уран сайхны зөвлөлийн дарга нь Консерваторын Уран сайхны удирдагч байна.Уран сайхны зөвлөл нь албан тушаалын хүрээнд зөвлөх чиг үүрэг бүхий бусад мэргэжлийн 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

  1. Уран сайхны зөвлөлийн дарга- Ц.Пүрэвхүү Монгол Улсын Консерваторын Уран сайхны удирдагч, МУУГЗ, профессор 
  2. Уран сайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга- М.Мөнхсайхан Маркетингийн менежер 
  3. Уран сайхны зөвлөх- Ч.Чинбат МУАЖ, профессор Монгол Улсын Консерваторын Симфони найрал хөгжмийн удирдаач  
  4. Н.Оюун МУУГЗ, профессор,Ардын бүжгийн тэнхимийн зөвлөх багш
  5. Г.Ганчимэг Дэд профессор,Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш
  6. Х.Алтангэрэл Дэд профессор, Хөгжмийн ухааны тэнхимийн багш
  7. Р.Ганбат Үндэсний цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш
  8. Ю.Гэрэлбаатар Циркийн тэнхимийн эрхлэгч
  9. Б.Сүхээ найруулагч
  10. Д.Амармэнд Утсан хөгжмийн тэнхимийн багш
  11. Б.Зандан-Оргил Үлээвэр цохивор хөгжмийн тэнхимийн багш

Монгол Улсын Консерваторын мэргэжлийн сургалтад Монголын болон сонгодог хөгжмийн зохиолчдын симфони найрал хөгжимд зориулсан бүтээл 100 гаруй, концерт, сонат, вариаци гэх зэрэг том хэлбэрийн бүтээл 350 гаруй, ари, романс зэрэг жижиг хэлбэрийн 1200 гаруй бүтээлүүд байнгын эргэлтэд ашиглагдаж нийтийн хүртээл болж байдаг юм.

 

МУАЖ,   С.Гончигсумлаа               МУАЖ, профессор Т.Цолмон

Монгол Улсын Консерватор хуучнаар Хөгжим бүжгийн дунд сургуулийн Уран сайхны удирдагчаар Төрийн шагналт, МУАЖ, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа (1958-1960, 1966-1968), УГЗ Г.Цэрэндорж, АЖ Т.Цолмон (1983-1991) нарын олон алдар цуутнууд ажиллаж байлаа.

© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.