САНАМЖ
Монгол Улсын Консерваторийн ЕБС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг 2022 оны III/28-IV/1 ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд www.conservatory.edu.mn вэб сайтаар ОНЛАЙНААР хийнэ.
Элсэлтийн шалгалтад онлайнаар бүртгүүлэх болон шалгалтын товын дагуу шалгуулахаар ирэхэд анхаарах зүйлс:
1. Элсэлтийн шалгалтад онлайнаар бүртгүүлэхдээ 1-ээс дээш мэргэжлээр шалгалт өгөх хүсэлтэй бол мэргэжил тус бүрээр бүртгүүлнэ.
2. Хүүхдийн нас, анги тохирч байгаа эсэхийг нягтлах.
3. Шалгалтын товыг зөвхөн www.conservatory.edu.mn вэб сайт, Mongolian state conservatory пэйж хуудсаар мэдээлнэ.
4. Элсэлтийн шалгалтын төлбөр 20,000₮. Элсэлтийн шалгалтын төлбөрийг Монгол Улсын Консерваторийн Төрийн сангийн 100900015418 тоот дансанд тушааж, гүйлгээний утга дээр хүүхдийн овог нэр, мэргэжлийг бичнэ.
5. Элсэлтийн шалгалтад 1-ээс дээш мэргэжлээр шалгуулах бол мэргэжил тус бүрээр шалгалтын төлбөр төлнө.
6. Шалгуулахаар ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, шалгалтын төлбөр тушаасан баримт, эцэг эх асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийг авч ирнэ.