Мэргэжлийн боловсрол ЕБС

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ

/Ерөнхий боловсролын I, VI, VIII анги/

Монгол Улсын Консерваторын элсэлтийн 1-р шатны шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүд
2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдах 2-р шатны шалгаруулалтад
оролцохдоо элсэлтийн хуудсан дээр тэмдэглэсэн
цагийн хуваарийн дагуу ирж шалгалтандаа хамрагдана уу.
Хугацаандаа ирж, шалгалтын дэг журам мөрдөхийг анхаарна уу.

САНАМЖ

Элсэлтийн шалгалтад цахимаар бүртгүүлэх болон шалгалтын товын дагуу шалгуулахаар ирэхэд анхаарах зүйлс:

1. Хүүхдийн нас, анги тохирч байгаа эсэхийг нягтлах

2. Шалгалтын товыг  www.conservatory.edu.mn вэб сайт, Монгол Улсын Консерватори,Mongolian State Conservatory пэйж хуудсаар мэдээлнэ.

3. Элсэлтийн шалгалтын төлбөрийг / 50000₮/ Монгол Улсын Консерваторын Төрийн сангийн 740090 100900015418 тоот дансанд тушааж, гүйлгээний утга дээр хүүхдийн овог нэр, регистрийн дугаар, мэргэжлийг бичнэ.

4. Цахимаар бүртгүүлэхдээ 1-ээс дээш мэргэжлээр шалгалт өгөх бол мэргэжил тус бүрээр шалгалтын төлбөр төлж, баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.

5. Шалгуулахаар ирэхдээ :

– 1-р ангид бүртгүүлсэн хүүхдүүд төрсний гэрчилгээ /эх хувь/, төлбөр төлсөн баримтыг бэлнээр /зургаар байж болно/ ;

Жич: И монголиагаас лавлагаа авсан бол хэвлэж авч ирээрэй.

– 5, 7-р ангийн хүүхдүүд хувийн хэрэг /эх хувь болон зургаар/, төлбөр төлсөн баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.

Холбогдох утас: +976 88015056

 

© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.