Монгол Улсын Консерваторийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг “Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж дүгнэв. МУК-ийн захирлын сонгон шалгаруулалтын эцсийн шатанд Боловсролын ухааны доктор, дэд профессор Ц.Шаравцэрэн тэнцсэн болно. “Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам” 7.4-д заасны дагуу МУК-ийн Удирдах зөвлөл хуралдаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн нэг оролцогчийг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх юм байна.
Сонгон шалгаруулах ажлын хэсэг