Монгол Улсын Консерваториас эрхлэн зохион байгуулах гэж буй салбар дундын “ХӨГЖМИЙН НЭР ТОМЬЁОНЫ АСУУДАЛД” хэлэлцүүлгийг Хөгжмийн нэр томьёоны асуудлын хүрээнд зохион байгуулна.
“ХӨГЖМИЙН НЭР ТОМЬЁОНЫ АСУУДАЛД”
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УДИРДАМЖ
Эдүгээ Монгол улсад Хөгжмийн нэр томьёоны тогтсон нэршилд хэвшээгүй, бүрэнхий байгаа өнөө үед хөгжмийн нэр томьёог монгол хэлнээ хөрвүүлэх, тухайн утга санааг зөв илэрхийлэх үг оноох, эх хэлэндээ суурьшуулан мэргэжпийн сургалт, судалгаанд нэвтрүүлэн хэрэглэх чухал шаардлага тулгарч байна.
Иймд Монгол Улсын Консерваториас эрхлэн зохион байгуулах гэж буй салбар дундын хэлэлцүүлгийг Хөгжмийн нэр томьёоны асуудлын хүрээнд зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн зорилго:
Энэхүү хэлэлцүүлэг нь соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, хөгжим болон дуулаачийн чиглэлийн нэр томьёоны асуудлын орчуулгыг нэгэн стандартад оруулах, цэгцлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой ба эрдэмтэн профессор, судлаачид харилцан ярилцаж, дэвшүүлсэн санаа, үзэл баримтлалаа бусадтайгаа хуваалцах, нэр томьёог тодорхой болгоход оршино.
Зохион байгуулалтын үе шат:
Хэлэлцүүлэг нь 2 үе шаттай явагдана.
I шат: Консерваторийн багш, судлаачдын хүрээнд зохион байгуулагдана. Илтгэлийг презентаци хэлбэрээр хүлээн авах: 2024 оны 1 сарын 5-ний өдрийн 17:00 цаг хүртэл musakhan.ozila@gmail.com хаягаар ирүүлнэ. /Хэлэлцүүлэгт илтгэл тавигчийн мэдүүлгийг Хавсралт 1 -ээс үзэж бөглөнө/
2024 оны 01 сарын 12-ний 10:00 цапг Консерваторийн Номын санд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
II шат: Монгол Улсын соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн урлагийн байгууллага, боловсролын байгууллагын эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын дунд 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Консерваторийн Номын сан-д зохион байгуулагдана.
УДИРДАМЖИЙН ХАВСРАЛТ
1 | Овог нэр | |
2 | Илтгэлийн нэр | |
3 | Мэргэжлийн сургууль, тэнхим | |
4 | Албан тушаал | |
5 | Эрдмийн зэрэг, цол | |
6 | Харилцах утас | |
7 | Е-мэйл хаяг |
ЭШИА, Өрнөдийн хөгжим судлалын профессорын баг