Сургуулиуд

Монгол Улсын Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор, Монгол бүжгийн сургалтын дэгийг үндэслэгч Гарамын Долгорсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн цуврал үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор, Монгол бүжгийн сургалтын дэгийг үндэслэгч Гарамын Долгорсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан цуврал үйл ажиллагааг БЦМС-аас санаачлан зохион байгуулсан юм.
Ойг тэмдэглэх ажлын хүрээнд:
– “МУ-ын АБ, МУГЖ, ПРОФЕССОР Г.ДОЛГОРСҮРЭН НАМТАР СУДЛАЛ-100” Олон улсын эрдэм шинжилгээний хурал
– “ГАРАМЫН ДОЛГОРСҮРЭН намтар бүтээлийн өв судлал ” номын нээлт
– Г.Долгорсүрэнгийн амьдрал, уран бүтээлээр гэрэл зургийн үзүүлэн
– “Түүний түүх” хөрөг нэвтрүүлэг /Star TV-тэй хамтарч /
– Класс-концерт /Түүний нэрэмжит бүжгийн их танхимд/
– Хүндэтгэлийн гала тоглолт /СТӨ-нд/ зэрэг ажлууд
2023 оны 12 сарын 11, 12-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Уг цуврал ажлуудыг дэмжиж ажилласан Монгол Улсын Соёлын яам, хамтран ажилласан МУАХолбоо, МУ-ын Консерваторийн ЭШИА-ны дарга М.Ундраа, УБМА-ны дарга М.Мөнхсайхан, номын санч Н.Цэрэнбат, сүлжээний инженер Б.Ариун-Эрдэнэ нартаа талархал илэрхийлье.
Мөн “Хүндэтгэлийн тоглолт”-ыг найруулсан ҮУИТ-ын бүжиг дэглээч Х.Хашхүү, МУ-ын Гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, ҮУИТ-ийн Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ийн бүжигчид, “Түмэн эх” чуулгийн бүжигчид, Улаанбаатар театрын гоцлол бүжигчин Б.Норовбанзад, Завхан аймгийн ХБК-ийн багш Ч.Мөнхчимэг болон сурагчид, МУ-ын Консерваторийн БЦМС-ийн Ардын бүжгийн тэнхимийн багш нар, сурагчиддаа баяр хүргэж талархал илэрхийлье.
Та бүхнийг Урлагийн Янжинлхам бурхан ивээж байх болтугай.
2023-12-25
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.