Монгол Улсын Консерваторийн Өрнө дахины хөгжим судлалын профессорын багаас зохион байгуулж байгаа “Хичээл заах арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд та бүхнийг урьж байна.
Монгол Улсын Консерваторийн Өрнө дахины хөгжим судлалын профессорын багаас
зохион байгуулж байгаа “Хичээл заах арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Эрдэм шинжилгээний хурлын зорилго:
Урлагийн цогц боловсролын тогтолцоонд хөгжмийн боловсролын өнөөгийн асуудал, ерөнхий болон мэргэжлийн хөгжмийн боловсролын чиг хандлага, хэтийн төлөв, хөгжимчдийн бүтээлч байдал гүйцэтгэл, сурган хүмүүжүүлэх ухааны асуудалд салбар хоорондын хандлага, хөгжмийн боловсролын чиг хандлага, XXI зууны мэргэжлийн урлагийн боловсролын асуудлыг нээлттэй хэлэлцэх зорилготой. Түүнчлэн сүүлийн үед МУК-д дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн залуу багш нар олноор ажиллах болсон бөгөөд багш нарын шилдэг заах аргыг түгээн дэлгэрүүлэх, багш нарын сурган хүмүүжүүлэх, заах арга барилын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ахмад багш нарын хичээл заах арга барилаас суралцах, залуу багш нарыг дэмжих зорилгоор тус хурлыг зохион байгуулж байна.
Хамрах хүрээ:
Монгол Улсын Консерваторийн нийт багш нарын дунд явагдана.
Хугацаа:
- 2024 оны 05 –р сарын 01-ний өдрийн 10:00 цагт Консерваторийн номын санд (“А” байрны) болно.
- Илтгэлийг презентаци хэлбэрээр 4-р сарын 29-ний өдрийн 17 цаг хүртэл musakhan.ozila@gmail.com хаягаар ирүүлнэ.