Мэдээ мэдээлэл

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН СЭРГЭЛТ: ИХ СУРГУУЛИУДЫН ОРОЛЦОО олон улсын эрдэм шинжилгээний хурлын “СОЁЛ, УРЛАГ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдэвт салбар хуралдааныг СУИС, МУК нар Улаанбаатар зочид буудлын “Сонгинохайрхан” Сүхбаатар танхимд 2024 оны 04 сарын 24-нд амжилттай зохион байгууллаа.

Нэгдсэн хуралдаанд:
– “Соёл, урлагийн судалгаа-тогтвортой хөгжил” Ж.Эрхэмтөгс (Доктор (PhD), профессор, СУИС),
– “XXI зууны хөгжмийн боловсролд үндэсний онцлогийг тусгах нь” Л.Эрдэнэчимэг (Доктор (ScD), профессор, МУК)
– “Их сургуулийн судалгааны чадавхыг хөгжүүлэхэд профессор багшийн оролцоо” Ч.Алтанцэцэг (Доктор (ScD), профессор, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэн)
-“Орчин цагийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын баримтат өвийг инновацжуулах нь” М.Ундраа (Доктор (PhD), дэд профессор, МУК)
– “XXI зууны соёл урлагийн боловсролын шинэлэг хандлага: боломж, сорилт” Крейг Баллинжер (Австрали улс)
– “Соёл, урлагийн боловсролд хиймэл оюуны хэрэглээ” Д.Цэнгэл (Доктор (PhD), СУИС-ийн Соёлын сургууль)
– “Салбар хоорондын уялдаа холбоо: Циклийн эдийн засаг ба БИО-АРТ, түүнд тавигдах шаардлага” Роберта Лий Чарпентиер (АНУ) нар илтгэлээ хэлэлцүүллээ.
Хурлын үр дүнд хоёр сургууль цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллах шийдвэрт хүрлээ.
МУК ЭШИА
ДОРНЫН ХӨГЖИМ СУДЛАЛЫН ПРОФЕССОРЫН БАГ
2024-05-02
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.