Мэдээ мэдээлэл

“XXI ЗУУНЫ УРЛАГИЙН БОЛОВСРОЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” салбар хуралдаанд Консерваторийн залуу докторант багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох, сурталчилан түгээх, туршлага солилцох зорилгоор оролцуулж илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.

“XXI ЗУУНЫ УРЛАГИЙН БОЛОВСРОЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” салбар хуралдаанд Консерваторийн залуу докторант багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох, сурталчилан түгээх, туршлага солилцох зорилгоор оролцуулж илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ. Үүнд:
– Биет бус соёлын өвийн цуглуулга ба заан сургалт” Улаанцэцэг (Доктор (PhD), профессор, БНХАУ, ӨМӨЗО-ы Урлагийн Их Сургуулийн Бодисын бус соёлын өвийн дээд сургууль)
– “Монгол соёл, урлаг боловсролд нөлөөлөх нь” Л.Хэрлэн (Доктор (PhD) дэд профессор, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль)
– “Орчин цагийн циркчдийн зоригийн сэтгэл зүйн судалгаа” Л.Энхзаяа (докторант, МУК-ийн Бүжиг Циркийн мэргэжлийн сургууль)
– “Уламжлалт дуу хөгжмийн тоймчлол хичээлийн заан сургалт” Чилгэр (докторант, БНХАУ, ӨМӨЗО-ы Урлагийн Их Сургуулийн Бодисын бус өвийн дээд сургууль)
– “Монгол бүжгийн мэргэжлийн сургалтын тогтолцооны асуудалд” А.Хосбаяр (докторант, МУК-ийн Бүжиг циркийн мэргэжлийн сургууль)
– “МУК-ийн үндэсний найрал хөгжим ба тогтвортой хөгжил” Ц.Саран (докторант, МУК-ын Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль)
– “Өрнийн хөгжмийн шаталсан сургалтын тогтвортой хөгжил” Г.Ганчимэг (докторант, МУК-ийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль)
нар тус тус өөрсдийн судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, залуу докторант багш нарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх асуудал, цаашид сургалтын тогтвортой хөгжлийн шийдэмгий алхамуудыг дэс дараатай шийдвэрлэх зэрэг саналуудыг хөндөж БШУЯ-нд хүргүүллээ.
Оролцсон бүх илтгэгч нарт, хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш та бүхэнд баярлалаа.
МУК ЭШИА
ДОРНЫН ХӨГЖИМ СУДЛАЛЫН ПРОФЕССОРЫН БАГ
2024-05-02
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.