СУРГАЛТ

                                 Төрөлжсөн сургалттай ЕБС-ийн ЭЛСЭЛТ  

  1. Монгол улсын Консерваторийн ЕБС-ийн 1-р ангид Сонгодог хөгжим /төгөлдөр хуур, чавхдаст хөгжим/, 6-р анги /, Үндэсний хөгжим /нумт, товшвор, үндэсний үлээвэр/, үлээвэр цохивор хөгжим /, 8-р ангид Бүжиг /ардын бүжиг/, Циркийн жүжигчний мэргэжлээр тус тус элсэлт авна.
  2. Монгол улсын Консерваторийн  захирлын тушаалаар элсэлтийн хяналтын тоог  батална.
  3. Монгол улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн /төгөлдөр хуур, чавхдаст хөгжим/ мэргэжлээр элсэн суралцагч нь 12 жил суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
  4. Монгол улсын консерваторийн сонгодог хөгжим /үлээвэр цохивор хөгжим/, үндэсний хөгжим /нумт, товшвор, үндэсний үлээвэр/ мэргэжлээр элсэн суралцагч нь 7 жил суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
  5. Монгол улсын Консерваторийн ардын бүжиг болон циркийн жүжигчин мэргэжлээр элсэн суралцагч нь 5 жил тус тус суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
  6. Сонгодог хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр цохивор хөгжмийн төрлөөр шалгуулагч нь:

– энгийн ритм

– сонсгол

– хөгжмийн тогтооц

–  бие эрхтний тохиромж зэргийг шалгана.

7. Бүжгийн мэргэжлээр шалгуулагч нь:

– биеийн галбир

– өлмий /баруун ба зүүн хөл/

– уян хатан чанар /урагш, хойш/

– сунгалт / урагш, хажуу тийш, хойшоо/

– тэлэлт /выворотность/

– үсрэлт гэсэн үзүүлэлтээр шалгалт өгнө.

8. Элсэлтийн шалгалтыг 3 үе шаттай зохион явуулна.