Мөнгөн хонхны баяр-2025
Мөнгөн хонхны баяр-2025
Монгол Улсын Консерваторын 2024-2025 оны хичээлийн жилийн “МӨНГӨН ХОНХ”-ны баяр 2025 оны 06 сарын 13 өдөр хичээлийн 2-р байрны төв талбайд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Мөнгөн хонхны баярыг Монгол улсын Консерваторын захирал,доктор,дэд профессор Ц.Шаравцэрэн нээж “Хөгжим бүжиг” сүлд дуу аялгуулан эгшиглэсэн юм.
Хичээлийн жилд
Сонгодог хөгжмийн анги удирдсан Б.Нэмэхжаргал багштай 12а анги
Сонгодог хөгжмийн анги удирдсан Г.Намуунбайгаль багштай 12б анги
Үндэсний хөгжмийн анги удирдсан Б.Ариунжаргал багштай 12в анги
Үлээвэр цохивор хөгжмийн анги удирдсан Б.Цэнд-Аюуш багштай 12г анги
Сонгодог бүжиг,Циркийн анги удирдсан Д.Сэлэнгэ багштай 12д ангийн нийт 133 сурагч мэргэжлийн болон техникийн боловсролын “МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМ” гардан авсан юм.
Сургуулийн “Шилдэгийн шилдэг” цомын эзнээр
1. Алтангэрэлийн Төгс-Ирээдүй 12а анги
2. Мөнхбатын Мөрөн 12б
3. Баасанцэрэнгийн Хатансарнай 12в
4. Алтанхуягийн Энхжин 12г
5. Лхагвапүрэвийн Энхжин 12д тодорлоо.
Амьдрал,уран бүтээлийн их аялалд алхан орж буй нийт төгсөгчиддөө халуун баяр хүргэе.
Монгол улсын Консерваторын захиргаа
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
Нийт эрдэмтэн багш ажилтан албан хаагчид
2025-06-13