Ерөнхий төгөлдөр хуурын тэнхим

Ерөнхий төгөлдөр хуурын тэнхимийн түүхээс:

Ерөнхий Төгөлдөр Хуурын Тэнхим анх 1968 оны 9-р сарын 1-нд ЕТХ-ийн нэгдэл нэртэйгээр байгуулагдсан бөгөөд эдүгээ Монгол Улсын Консерваторын дуулаач,  утсан хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр хөгжим болон бүжиг, циркийн ангийн  оюутан сурагчдад төгөлдөр хуур хөгжмийн хичээл зааж байна. Сургалтын үндсэн зорилго нь оюутан сурагчдын төгөлдөр хуур  хөгжим тоглох ур чадвар,  техник арга барилыг сайжруулан хөгжмийн урлагийн талаарх мэдлэг олгох, улмаар гоцлон хөгжимдөх, хамсран болон хамтран тоглох чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино. Анх ерөнхий төгөлдөр хуурын сургалтыг ЗХУ-аас уригдаж ажиллаж байсан мэргэжилтнүүд болох Н.Б.Козина, Л.Павловна, Пучинский, Л.П.Ценд, Угараова болон тэнхимийн ахмад багш Ж.Пүрэвдаваа /СТА/, А.Сосор /БТА/ Д.Долгорсүрэн /СТА/  нар   явуулж байжээ. ЗХУ-д мэргэжлийн дээд боловсрол эзэмшсэн төгөлдөр хуурчид 1970 оноос төгсгөн ирж, багшлах мэргэжлийн үндэсний боловсон хүчин оюутан сурагчдад төгөлдөр хуур тоглох арга барил, ур чадвар, дадлыг эзэмшүүлж эхэлсэн байна. Одоо нийт 11 багшийн бүрэлдэхүүнтэй бөгөөд үндсэн 7, зөвлөх 1, цагийн 3 багштайгаар  дунд боловсролын болон коллеж, бакалаврын мэргэжлийн оюутан сурагчдад ерөнхий төгөлдөр хуурын хичээлийг зааж байна.

Тэнхимийн эрхлэгч Д.Ундрах

  • Сонгодог хөгжим сонирхогч Эрхэм та бүхнийг Даваа гарагт буюу 2024 оны 10 сарын 21-нд 18 цагт Консерваторын Концертын Танхимд хүрэлцэн ирж Сэүлийн Их Сургуулийн багш, нэрт төгөлдөр хуурч Чойн тоглолтыг сонсохыг урьж байна.
    2024-10-17
    Дэлгэрэнгүй...
  • Баярын мэдээ Испани улсад зохион байгуулагдсан “Beyond the music” олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд Морин хийл хөгжмийн мэргэжлийн боловсролын IIIа курсын оюутан Д.Зөөлөнсий амжилттай оролцож 1-р байр-Алтан медалийн эзэн боллоо.
    2024-09-21
    Дэлгэрэнгүй...
  • МУК-ын Цөөхүүл Хөгжмийн Тэнхимээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг нээлттэй хичээл 2024.9.20-нд МУК-ын А танхимд 15.30 цагаас болох гэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна! 
    2024-09-19
    Дэлгэрэнгүй...
  • Баярын мэдээ Итали улсад зохион байгуулагдсан Олон улсын “Ibla Grand Prize” 33 дахь уралдаанд Морин хийл хөгжмийн 7б ангийн сурагч Ж Нарансоёмбо Гран-При Тоp Winner шагналын эзэн болж 2025 оны 5 сард АНУ- н Карнеги Холл их танхимд уригдан тоглох боллоо.
    2024-09-16
    Дэлгэрэнгүй...
  • Баярын мэдээ Итали улсад зохион байгуулагдсан Олон улсын “Ibla Grand Prize” 33 дахь уралдааны төгөлдөр хуур хөгжмийн төрөлд 2-р байр 5а анги Б. Ариана 2-р байр 12а анги Б.Хачиун 3-р байр 6а Г.Номингэрэл нар тус тус шагналыг эзэллээ.
    2024-09-16
    Дэлгэрэнгүй...
  • Бусад мэдээ

    Сонго

    Профессор Н.ДАШЦЭРЭН
    Ахмад багш СТА Ж.ПҮРЭВДАВАА
    Профессор МУАЖ Т.ЦОЛМОН
    Дэд профессор, МУГБ Г.ШИРЧИНБААТАР
    Хүндэт профессор Г.ЗАНАА
    Хүндэт профессор У.ЦЭЦЭГМАА
    Ахмад багш Н.ЦОГЗОЛМАА
    Дэд профессор П.ДОРЖПАГАМ
    Хүндэт профессор Б.ЦЭВЭЛМАА
    Хүндэт профессор, МУУГЗ Л.НАСАНБАТ
    Хүндэт профессор Н.ГАНЧИМЭГ
    Ph.D, Дэд профессор Ц.АРИУНБОЛД
    Хүндэт профессор Ч.НАРАНХҮҮ
    Хүндэт профессор, МУУГЗ Ч.ЧИНБАТ
    Хүндэт профессор МУГБ Л.АЛТАНЦЭЦЭГ
    Дэд профессор, МУГБ Ч.ТУНГАЛАГ
    Профессор МУУГЗ Н.БҮТЭНБАЯР
    Хүндэт профессор, МУГБ Д.ТУНГАЛАГ
    Дэд профессор, МУГБ Б.ЗОРИГТ
    Дэд профессор, МУГБ Ш.ДУЛАМСҮРЭН
    Ph.D, Дэд профессор Ж.БАЯРСАЙХАН
    Хүндэт профессор Л.БААСАНХҮҮ
    Хүндэт профессор, МУГЖ Б.СОЛОНГО
    Дэд профессор, МУГЖ С.САЯНЦЭЦЭГ
    Олон улсын уралдааны шагналтан Б.БАТ-ЭРДЭНЭ
    ЕРӨНХИЙ ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТЭНХИМ
    © 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.