Сонгодог цөөхүүл хөгжмийн тэнхимийн түүхээс:
Сонгодог цөөхүүл хөгжмийн тэнхим нь 2003-2018 он хүртэл бие даасан тэнхим болон сургалтын үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд 2019 оноос эхлэн Цөөхүүл Хөгжмийн Нэгдэл 2023 оноос Цөөхүүл хөгжмийн тэнхим болон өөрчлөгдсөн. 2003 онд ХБК-ийн анхны бакалаврын сургалтыг төгөлдөр хуур болон үлээвэр хөгжмөөр эхлүүлэхэд тусдаа Цөөхүүл Хөгжмийн Тэнхим анх байгуулагдаж байсан түүхтэй. ЦХТ харьцангуй залуу тэнхим бөгөөд суралцагсдийн уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллах чадвар, бие биенийгээ сонсож хамтран хөгжимдөх, хамтарч ажиллаж сурахад ихээхэн нөлөө үзүүлдэгээрээ онцлог юм. ЦХТ нь үндсэн болон цагийн багш нараа тоглоочийн өндөр ур чадвартай багш нараар бүрдүүлдэг бөгөөд ид тоглож уран бүтээлээ туурвиж байгаа залуу болон дунд үеийн болон эх орондоо мөн олон улсад үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдсөн гавъяа шагналтай багш уран бүтээлчид хичээл зааж олон талын өргөн мэдлэг чадвараасаа оюутан сурагчидтайгаа хуваалцаж зааж сургадаг, хамтран тоглодог нь бидний бахархал билээ. Тэнхимийн эрхлэгчээр Г.Болормаа багш ажиллаж байна.