Циркийн тэнхим нь БНМАУ-ын СнЗ-ийн 1939 оны 10-р сарын 18 өдрийн хуралдааны 41-н тоот тогтоолоор Циркийн сургууль нэртэйгээр байгуулагдаж, 1940-1951 онд Улсын Циркийн , 1953-1964 Урлагийн сургуулийн , 1971-1990 онд Дүрслэх урлагийн харьяанд ажиллаж байсан. Соёл урлагийн сургуулиудын бүтэц зохион байгуулалтын тухайн 1991 оны 11-р сарын 24-ний өдрийн БНМАУ-ын Боловсролын сайд, Соёл Урлагийн хөгжлийн хорооны даргын хамтарсан 326/473 тоот тушаалын дагуу ХБК-ийн харьяа сургууль болж 1991 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
| № | Харьяалал | Сургуулийн нэр | Шийдвэр гаргасан байгууллага | Сургалтын агуулга |
| 1 | Уран биеийн тамирын сургууль
(1935-1939) |
Циркийн анги | БНМАУ-ын СнЗ-ийн 1939 оны 10-р сарын 18 өдрийн хуралдааны 41-н тоот тогтоол | Циркийн урлагийн бэлтгэх сургалт |
| Ардын гэгээрлийн яам
(1940-1941) |
Циркийн сургууль | |||
| 2 | Хөгжимт Драматик сургууль
(1945-1957) |
Циркийн сургууль | БНМАУ СНЗ –ийн 1947 они 4 сарын 25 ны өдөрийн 18 тоот тогтоол | Циркийн урлагийн жүжигчдийг бэлтгэх өргөжүүлсэн сургалт |
| 3 | Урлагийн сургууль
(1957-1963) |
Циркийн сургууль
|
Циркийн урлагийн төгсөгчдөд аттестат, мэргэжлийн үнэмлэх олгодог байжээ. | |
| Дүрслэх урлагийн дунд сургууль
(1972-1991) |
Циркийн сургууль | Циркийн тусгай мэргэжлийн диплом | ||
| 4 | ХБДС
(1992-2000) |
Циркийн тэнхим | 1991 оны 11-р сарын 24-ний өдрийн БНМАУ-ын Боловсролын сайд, Соёл Урлагийн хөгжлийн хорооны даргын хамтарсан 326/473 тоот тушаал | Циркийн мэргэжлийн тусгай дунд боловсрол олгодог байжээ. |
| 9 | Хөгжим бүжгийн коллеж (2002, 2003) | Циркийн тэнхим | БСШУ-ны сайдын 2002 оны 170 , 2003оны 181 тоот тушаал | Дипломын боловсролыг шаталсан сургалтаар олгож эхэлсэн |
| 10 | Монгол Улсын Консерватори
|
Циркийн тэнхим | БСШУC-ын сайдын 2017 оны А/84 тоот тушаал | Дипломын болон Бакалаврын, боловсролыг шаталсан сургалтаар олгож эхэлсэн |
Циркийн тэнхим байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 80 жилийн хугацаанд нийт 25 төгсөлтийн 500 гаруй уран бүтээлчдийг төгсгөөд байна. Бид коллежийн дипломтой мэргэжилтнийг ЕБС-ын дунд ангийн сурагчдыг биеийн хөгжил, авьяас, ур чадвараар нь сонгон шалгаруулалт зарлан циркийн нарийн мэргэжлийг шаталсан сургалтаар 5 жилийн хугацаанд бэлтгэж ирсэн. Циркийн салбарын жүжигчдийн уран бүтээл идэвхтэй хийх наснаас хамааран мэргэжлийн дипломтой жүжигчид шууд ажлын байран дээр 97.3 хувь нь очиж ажиллаж байна.
Гэвч хэсэг хугацааны дараа буюу бусад хөдөлмөр эрхлэгчдээс харьцангуй богино хугацаанд циркийн жүжигчний уран бүтээлчдийн нас хязгаартай байдаг онцлогтой. Тэд бакалаврын мэргэжлийг өөр чиглэлээр дахин судалж эзэмшээд зарим тохиолдолд циркийн урлагийг орхидог, эсвэл МУБИС-ийн Урлаг Биеийн Тамирын сургууль, Үндэсний Биеийн Тамирын дээд сургууль зэрэг ойролцоо төст мэргэжлээр төгсөн циркийн урлагт үргэлжлүүлэн багш, дасгалжуулагч чиглэлээр ажиллах боломжоо бүрдүүлдэг.
Монгол улсын Консерваторт циркийн урлагаар бакалаврын мэргэжил нээж хөтөлбөр хэрэгжүүлснээр ЕБС-аас эхэлж үзсэн мэргэжлээрээ дээд боловсрол эзэмшин сургалт, үйлдвэрлэл, урлагийн салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах суурь мэдлэгтэй, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол арга зүйн мэдлэг, чадвар, соёлтой мэргэжилтэн болон төлөвших боломжийг төгсөгчдөд олгох болно.
Мөн өөр өөр ажлын байр, олон төрлийн соёл, шинэчлэн өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөн ажиллах ур чадвартай дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж эхлэх юм.
Иймээс тус сургуульд циркийн мэргэжлээр бакалаврын сургалт эрхлэх зайлшгүй нийгмийн эрэлт үүсэж байгааг харгалзан энэхүү хөтөлбөрийг боловсруулсан батлуулав.
Монгол Улсын Консерватор Циркийн мэргэжлийн тэнхимд:
11.М.Шинэцэцэг /оюутан багш/
Циркийн коллежын 5 жилийн сургалт
ЕБС-ийн дуд ангиас эхлэн циркийн үндсэн 5 төрөл болох :
Циркийн баклаврын сургалт 3 жил:
ЕБС-ийг дүүргэсэн 17-22 насны хүүхдүүдийг суурь болон тусгай мэргэжилээр мэргэшүүлэх
Циркийн магистрийн сургалт 2 жил:
-Циркийн багш дасгалжуулагч
-Цирк судлаач
-Циркийн найруулагч
Мэргэжлийн үндсэн хичээлүүд :
-Тэнцвэр -Бүжиг
-Жонглёр – Уран чадвар
-Чанга утас -Төгөлдөр хуур
-Гимнастик -Т/А ажиллагаа
-Акробат үсрэлт -Тайзны яриа
-Нүүр будаг гэсэн нийт 11 үндсэн төрлийн 20 гаруй мэргэжлийн хичээлүүд орно.
Хишигтийн Ганболд /2023 онд/
Канад улсын Нарны циркт ажиллаж байгаа
Монголын Циркийн сургуулийн төгсөгчид
10.Сүхбаатрын Тэмүүжин- 21 дэх төгсөгч
11.Ганхуягийн Баатарсүх- 21 дэх төгсөгч
МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит “Циркийн тэнхим”-ийн
Төгсөгчдийн үзүүлсэн амжилтууд
МОНОКА ВАНТ улс МОНТЕ КАРЛО ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН А ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭН
БНХАУ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН А ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭН
УЧАО
Ухань
Ицунь
Жука
ОХУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
Идол
Сочи
Ижэевск
ФРАНЦ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
Гернобел
Турс
Масси
Байекс
ИТАЛИ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
Верона
Голден цирк
Латино
ИСПАНИ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
Фегрурес
Жирона
Албасет
Мандиал
БНАСАУ-ЫН ПЁНЬЯН ХОТОД ЗОХИОНХ БАЙГУУЛАГДДАГ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
Хаврын баяр
УНГАР УЛСАД ЗОХИОН БАЙГУУДАГДДАГ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
Будапешт
БОЛГАР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
ГЕРМАН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ОЛН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
Баднаух
Ганнобер
МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ТЭМЦЭЭН
МОНГОЛ ЦИРКЧДИЙН АНХДУГААР ИХ НААДАМ
ДЭЛХИЙН ЗАЛУУ ЦИРКЧДИЙН АНХДУГААР ИХ НААДАМ
ӨСВӨРИЙН ЦИРКЧДИЙН ИХ НААДАМ АНХДУГААР ИХ НААДАМ 2012 ОН
МОНГОЛЫН ЦИРКИЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ШИНЭЧЛЭСЭН РЕКОРДУУД
ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧИДЭЭС КИНО ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛД НИЙТ 81-Н КИНОНЫ БОЛОН КЛИПНЫ УРАН БҮТЭЭЛД ОРОЛЦОЖЭЭ.
ДЭЛХИЙН 214-Н УЛСЫН 105-Н УЛСАД НЬ МОНГОЛ УЛСЫН ЦИРКИЙН УРЛАГАА СУРТАЛЧИЛАН АЙЛЧЛАН ТОГЛОЖЭЭ. /ДАВХАРДСАН ТООГООР/
НИЙТ ТӨГСӨГЧИД ДУНДААС 30-Н ГЭР БҮЛ ГАЛ ГОЛОМТОО БАДРААЖЭЭ.
ДЭЛХИЙН ТОМООХОН ЦИРКҮҮДЭД 20 ГАРУЙ ЖҮЖИГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА.