Утсан хөгжмийн тэнхимийн түүхээс:
Утсан хөгжмийн тэнхим 1954 онд анх байгуулагдаж, эдүгээ нийт 200-иад оюутан сурагч, 23 багштай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Хийл, альт, виолончель, контрбасс гэсэн дөрвөн төрлийн хөгжмийг ганцаарчилж заахаас гадна оркестр, ансамблийн хичээлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Анх зөвлөлтийн мэргэжилтэн М.Смирнов, А.Боронин, монгол багш Ж.Чулуун, С.Жамьян, Д.Дарьзав, Б.Алимаа, Х.Цэцгээ, А.Лхамсүрэн ,С.Чадраа, Х.Дариймаа нар хичээл зааж байжээ. Гадаад орнуудад хөгжмийн дээд боловсрол эзэмшсэн анхны үндэсний мэргэжлийн хөгжимчид УГЗ Ч.Чинбат , МУГБ Л.Алтанцэцэг , УГЗ Н.Бүтэнбаяр нар 1976 оноос ирж багшилж эхэлжээ. Манай төгсөгчид АНУ-ын Иелийн их сургууль, Бостон , Швед, Герман, Итали, ОХУ-ын хөгжмийн дээд сургуулиудад амжилттай суралцан бакалавр, магистрын зэрэгтэйгээр төгсч ирж, төрөлх сургуульдаа багшилж байгаа нь бидний бахархал юм.
Тэнхимийн эрхлэгч: Д.Галбадрах