
Монгол Улсын Консерватор, Японы WORLD U ACADEMY байгууллагатай хамтран хөгжмийн тоглолт зохион байгуулахаар санал солилцов
Монгол Улсын Консерватор, Японы WORLD U ACADEMY байгууллагатай хамтран хөгжмийн тоглолт зохион байгуулахаар санал солилцов Монгол Улсын Консерваторын Уран сайхны удирдагч Ц.Пүрэвхүү, Маркетингийн менежер М.Мөнхсайхан нар Японы WORLD U ACADEMY байгууллагын удирдлагуудыг 2025 оны 9 сарын 19 өдөр хүлээн авч уулзан, Японы уламжлалт хөгжмийн урлагийн тоглолтыг Монгол Улсын Консерваторын уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын урлаг соёлын солилцоог бэхжүүлж, үзэгчдэд өвөрмөц уран бүтээлийн тоглолтыг хүргэх ач холбогдолтой гэж үзэж байна.
2025-09-19