Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРТ ДАРААХ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

I.СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

Албан тушаалд тавигдах шаардлага:
1. Боловсрол   – Дээд боловсролтой /магистр болон түүнээс дээш/
2. Мэргэжил    – Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7-д заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн
  Засгийн газрын гишүүний баталсан мэргэжлийн чиглэл, индекст заасан боловсрол судлал, багш мэргэжил
  эзэмшсэн байх;
3. Мэргэшил    – Боловсрол судлал, боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, боловсролын үнэлгээ, статистик,
  мэдээллийн системийн чиглэлээр мэргэжлийн байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх;
  Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтад хамрагдсан байх;
4. Туршлага:    – Eрөнхий боловсролын  сургалтын мeнeжeрийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
    – Ерөнхий боловсролын сургууль (насан туршийн боловсролын төв, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв)-д
  мэргэжлээрээ 5-аас доошгүй жил багшилсан байх;
    – Мэргэжлийн бүлэг (секц, заах аргын нэгдэл)-ийг 3-аас доошгүй жил ахалж, чиглүүлж ажилласан байх;
    – Заах аргач болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх;
    – Бичиг баримт боловсруулах, боловсролын цахим систeм болон платформ дээр ажиллах ур чадвартай байх;
    – Ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрддөг байх;
    – Багаар ажиллах, хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл
эрмэлзлэлтэй байх;
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа/
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
5. Цээж зураг (сүүлийн зургаан сард авахуулсан 3х4 хэмжээтэй)
Материалыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны 17:00 цагт багтаан МУК-ын 1-р байрны 104 тоотод хүлээн авна.
Холбоо барих дугаар: 99017270, 88015056
Монгол улсын Консерваторын захиргаа
2025-10-05
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.