Уран бүтээл

Мэргэжлийн төгөлдөр хуур-I тэнхимийн багш Бадрахын Номингуа “Хөгжмийн утга санааг илэрхийлэхэд хөгжмийн хэллэгийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд нээлттэй хичээл хийж, 2025.10.21-ны МУК Концертын Б танхимд амжилттай болж өнгөрлөө.

Мэргэжлийн төгөлдөр хуур-I тэнхимийн багш Бадрахын Номингуа “Хөгжмийн утга санааг илэрхийлэхэд хөгжмийн хэллэгийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд нээлттэй хичээл хийж, 2025.10.21-ны МУК Концертын Б танхимд амжилттай болж өнгөрлөө.
Оюутан, сурагч нарт өөрийн туршлага мэдлэгээсээ цаг гарган хуваалцсан Б.Номингуа багшдаа баярлалаа.
Бадрахын Номингуа нь
1994-2004 онд Хөгжим Бүжгийн Коллежийг МУГБ Профессор Ч.Тунгалагийн удирдлаган дор,
2004-2006 онд Итали улсын Дэлхийн Нэгдсэн Коллежийг Албэрто Миодинигийн удирдлаган дор, 2006-2010 Венецийн Хөгжмийн Дээд сургуулийг Изабэлла Ло Портогийн удирдлаган дор Бакалавр зэрэг
2012-2015 онд Венецийн Хөгжмийн Дээд сургуулийг Массимо Сомэнцигийн удирдлаган дор Магистр зэрэг
2014-2016 онд Итали улсын Дүино хот дахь Олон Улсын Цөөхүүл Хөгжмийн Академийг “Трио ди Парма”-ийн удирдлага дор тус тус амжилттай дүүргэсэн.
Оролцсон тэмцээн уралдаан:
– Францын Парис хотод зохиогдсон “Milosz Magin” нэрэмжит уралдaанд 3-р байр
– Испани улсын Huesca хотод зохиогдсон олон улсын уралдаанд 2р байр,
– Итали улсад зохиогдсон “Citta’ di Piove di Sacco” уралдаанд 1-р байр
– Итали улсад зохиогдсон “Citta’ di Bardolino” уралдаанд 1-р байр
– Улаанбаатар хотод зохиогдсон “Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаанд 3-р байр тус тус эзэлсэн.
Цөөхүүл хөгжмийн төрөлд:
-Итали улсын Милан хотод зохиогдсон “Societa’ Umanitaria” уралдаанд тусгай шагнал,
-“XI Premio Abbado” уралдаанд 4р байр
– Италийн Дүино хотын Олон Улсын Цөөхүүл Хөгжмийн Академи дахь “Premio Premuda”ийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн.
Монгол Улсын Консерваторид 2016 оноос Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимд болон Цөөхүүл хөгжмийн багшаар ажиллаж байгаа манай чадварлаг төгөлдөр хуурч залуу багш нарын төлөөлөл юм.
2025-10-22
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.