“Нээлттэй хичээл” ҮБХИС-н Цэргийн хөгжмийн политехник коллежид Монгол Улсын Консерваторын Тромбон хөгжмийн багш Д. Ганчулуун оюутнуудын хамт ҮБХИС-ийн ЦХПКоллежийн оюутан сурагчдад “Нээлттэй хичээл”-ийг 2025.09.30 өдөр орлоо.
“Нээлттэй хичээл”
ҮБХИС-н Цэргийн хөгжмийн политехник коллежид
Монгол Улсын Консерваторын Тромбон хөгжмийн багш Д. Ганчулуун оюутнуудын хамт ҮБХИС-ийн ЦХПКоллежийн оюутан сурагчдад “Нээлттэй хичээл”-ийг 2025.09.30 өдөр орлоо.
Хичээлийн хүрээнд оюутан А. Азгэрэл, Г. Бямбадорж нар “Тромбон хөгжмийн үүсэл, хөгжил, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, мэргэжлийн тоглолт толилуулсан нь оюутан, суралцагчдад урлагийн мэдлэг, боловсролыг гүнзгийрүүлэх ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Энэхүү хичээлийг хамтран зохион байгуулсан ҮБХИС-ийн ЦХПКоллежийн захирал, хурандаа Э. Гансүх, хошууч Б. Алтанхуяг, ахмад П. Цогтбаяр, концертмейстр А. Мандалноров нарт талархал илэрхийлье.
Монгол Улсын Консерваторын
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
Үлээвэр цохивор хөгжмийн тэнхим
2025-10-01