Талархал Монголд байгаа нарийн мэргэжлийн хөгжимчид, уран бүтээлчдийг бэлтгэдэг цор ганц сургуульд суралцаж буй ирээдүйн төгөлдөр хуурчдыг давтах, хөгжих, бүтээх боломжийг бүрдүүлэхэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг ирээдүй хойч үеийнхээ хөгжилд зарцуулсан “Энгүүн нүүдэл” ХХКомпанийн хамт олонд Монгол Улсын Консерватор болон Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн нийт багш, суралцагсдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Талархал
Түркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг Тика-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газраас МУК-ын В1 давхарт уран бүтээлийн лаборатори буюу давтлагын өрөөнүүдийг бүрэн тохижуулж өгсөн билээ.
Мэргэжлийн төгөлдөр хуурын 1-р тэнхимээс 2025.09 сард нийт эцэг эхийн хурлыг зохион байгуулж уг төсөл хэрэгжиснээр манай оюутан сурагчид стандартын шаардлага хангасан давталтын өрөөнүүдтэй болж буй боловч чанартай хөгжмийн зэмсэгүүд хомс учир мэргэжлийн хүүхдүүд давтах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар эцэг эхчүүдэд дуулгаж, хамтран ажиллах ямар боломж гарц гаргалгаа байна түүн дээр нь тэнхим багш нар хамтран ажиллахад нээлттэй байгаа талаар дуулгасан юм.
Үүний үр дүнд 8а ангийн сурагч Амина /Б.Орхон багшийн шавь/ -ийн ээж Еркегүл хөгжмийн зэмсгийн талаарх мэдээлэл танилцуулга төслийг бэлдэж өгвөл цаашаа хувийн хувшил компаниудад танилцуулах боломжтойг тэнхимийн багш нарт 2025 оны 10-р сард санал болгосон. Үүний дагуу бид тэнхимээсээ шаардлагатай хөгжмийн зэмсэгүүд болон үнийн судалгаа зэргийг төсөл болгон бичсэний үр дүнд энэхүү ажил маань бодит үйл хэрэг болж 20.000.000₮ төгрөгний хөрөнгө оруулалтыг 2025 оны 12-р сард сургуульдаа оруулж давтлагын ангиуд болон мэргэжлийн ангидаа чанартай 3 хөгжмийн зэмсэгүүдийг худалдан авсанаар хүүхдүүд маань давтах бүрэн нөхцөл бололцоогоор хангагдлаа.
МУК нь төсвийн байгууллага учир мэргэжлийн хөгжмийн сургуулийн өндөр өртөг бүхий хөгжмийн зэмсэгүүдийг худалдан авах, сэлгэх солих, шинэчлэх тал дээр тогтмол хүндрэл учирдаг. Эдгээр асуудлыг ойлгож дэмжиж хамтран ажилладаг эцэг эхчүүд, хувь хүн болон албан байгууллагууддаа маш их баярлалаа.
Монголд байгаа нарийн мэргэжлийн хөгжимчид, уран бүтээлчдийг бэлтгэдэг цор ганц сургуульд суралцаж буй ирээдүйн төгөлдөр хуурчдыг давтах, хөгжих, бүтээх боломжийг бүрдүүлэхэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг ирээдүй хойч үеийнхээ хөгжилд зарцуулсан “Энгүүн нүүдэл” ХХКомпанийн хамт олонд Монгол Улсын Консерватор болон Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн нийт багш, суралцагсдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Санаа төдий байсан зүйлсийг бодит болгоход гар нийлэн хамтран амжилттай ажилласан Ш.Гүльфайруз, М.Мишээл багш нартаа мөн халуун талархал илэрхийлье.
Хүүхдүүд маань одоо тав тухтай орчинд, чанарын шаардлага хангасан хөгжмийн зэмсэгүүд дээрээ тогтмол давтах боломжтой боллоо.
МУК-ын Мэргэжлийн төгөлдөр хуурын 1-р тэнхим
2025-12-12