“Сэмбийн ГОНЧИГСУМЛАА-110” Хүндэтгэлийн тоглолт Монгол улсын Консерватор Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим-I суут хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа мэндэлсний 110 жилийн ойд зориулж түүний дуу,хөгжмийн бүтээлүүдээс дээжилсэн хүндэтгэлийн тоглолтыг 2025 оны 11 сарын 18 өдөр Монгол улсын Консерваторын Концертын их танхимд зохион байгууллаа.
“Сэмбийн ГОНЧИГСУМЛАА-110” Хүндэтгэлийн тоглолт
Монгол улсын Консерватор Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим-I суут хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа мэндэлсний 110 жилийн ойд зориулж түүний дуу,хөгжмийн бүтээлүүдээс дээжилсэн хүндэтгэлийн тоглолтыг 2025 оны 11 сарын 18 өдөр Монгол улсын Консерваторын Концертын их танхимд зохион байгууллаа.
Монголын орчин үеийн мэргэжлийн хөгжмийн төлөвшил хөгжлийн үндсийг тавигсдын нэг Сэмбийн Гончигсумлаа нь дуурь,балет,симфони,дан хөгжмийн олон арван бүтээл туурвил хойч үедээ бүтээн өвлүүлсэн хөгжмийн зүтгэлтэн юм.Тэрээр өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн цөөхүүл хөгжмийн төрлөөр авьяас билэг эрдэм ухаанаа сорьж хан хуур хэмээн өргөмжилдөг Төгөлдөр хуурт зориулан “Бодол” “Монгол бүжиг” зэрэг аяз бүтээсэн нь хөгжим сонирхогчид, мэргэжлийн хөгжимчдийн анхаарлыг татсан төдийгүй хилийн чанадад хэвлэгдсэн түүний анхны бүтээлүүд болсон юм.
Монгол улсын Консерватор
Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим-I
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2025-11-19