Мэдээ мэдээлэл

“ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ИЛТГЭЛ 2025-ДИЖИТАЛ ЭРИН, ХИЙМЭЛ ОЮУН БА УРЛАГИЙН СУДАЛГААНЫ ШИНЖ ХАНДЛАГА” Монголын их дээд сургуулийн ахисан түвшний суралцагчдын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Консерватор, МНШУА –ийн ОУК хамтран ахисан түвшний суралцагчдын дунд зохион байгуулсан “ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ИЛТГЭЛ 2025-ДИЖИТАЛ ЭРИН, ХИЙМЭЛ ОЮУН БА УРЛАГИЙН СУДАЛГААНЫ ШИНЖ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

“ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ИЛТГЭЛ 2025-ДИЖИТАЛ ЭРИН, ХИЙМЭЛ ОЮУН БА УРЛАГИЙН СУДАЛГААНЫ ШИНЖ ХАНДЛАГА” Монголын их дээд сургуулийн ахисан түвшний суралцагчдын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал
2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Консерватор, МНШУА –ийн ОУК хамтран ахисан түвшний суралцагчдын дунд зохион байгуулсан “ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ИЛТГЭЛ 2025-ДИЖИТАЛ ЭРИН, ХИЙМЭЛ ОЮУН БА УРЛАГИЙН СУДАЛГААНЫ ШИНЖ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд МУК, МНШУАОУК, МУИС, СУИС, МУБИС зэрэг их дээд сургуулийн нийт 20 илтгэгч оролцож урлаг судлал, хэл шинжлэл, боловсролын шинжлэх ухааныг уламжлал-орчин үеийн уялдаа, хиймэл оюуны хэрэглээ зэрэг олон салбарт шинэлэг санаа, үр дүнтэй судалгааны бүтээлүүдийг хэлэлцүүлэв.
Энэхүү хурал нь Залуу судлаачдыг эрдэм шинжилгээний өндөр чадавхтай, мэргэжлийн ур чадвар бүхий боловсон хүчин болгон төлөвшүүлэх үйл явцыг дэмжих, инновацийн эринд өрсөлдөхүйц мэдлэг чадвар, чадамж, хандлага, эрдэм эзэмшүүлэх, улмаар олон улсын түвшний судалгааны орчинд идэвхтэй, бодитой оролцох боломжийг өргөтгөхөд чиглэгдсэн юм.
Монгол улсын Консерватороос 6 магистрант, 2 докторант багш илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэнээс шилдэг илтгэлийн II байрт МТХТ- II багш докторант Г.Ганчимэг: “Хиймэл оюун ухаанд суурилсан төгөлдөр хуурын сургалтын шинэ арга зүй” сэдэв нь урлагийн боловсрол хиймэл оюун ухааны сургалтын систем нэвтрүүлэх туршилт судалгааг амжилттай гүйцэтгэсэн судалгаа болсон байна. /Удирдсан багш доктор (Ph.D) дэд профессор М.Ундраа/, Тусгай байрт ҮЦХТ багш докторант Л.Гэрэлтзул: “Төгөлдөр хуурын сургалт ба хиймэл оюун ухааны интеграцийн асуудлууд” сэдэв, магистрант Б.Содонгэрэл: “Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг ба төгөлдөр хуурын акустикийн судалгаа” /Удирдсан багш доктор (Ph.D) дэд профессор М.Ундраа/ нар шалгарч батламж, мөнгөн шагналаа гардан авлаа
Хурлын илтгэлүүдээс дүгнэн хэлвэл дээрх илтгэлүүд нь урлагийн салбарт шинэ хандлага, шинэлэг арга зүй, технологийн шийдэл авчирсан, XXI зууны эрдэм шинжилгээний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон чухал үр дүн болов. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэгдсэн бүтээлүүд нь хүний оюун ухаан, соёлын үнэт өвийг судлан шинжлэх, ирээдүйн инновацийн хөгжлийг тодорхойлоход чухал хувь нэмэр боллоо.
Урлагийн шинжлэх ухаан бол зөвхөн хүний гоо сайхны мэдрэмж төрүүлэх үзэгдэл бус, хүний сэтгэл, оюун, ёс суртахууны хөгжилд хүчтэй нөлөөлдөг чухал шинжлэх ухаан хэмээлддэг дэлхийн нэрт сэтгэгчдийн байр суурь ч энэхүү хурлын зорилго, ач холбогдолтой гүнзгий нийцэж байна.
Хурлыг зөвхөн урлагийн салбарынхны ажил бус хэмээн үнэлэн хүрэлцэн ирсэн оюуныг дээдлэгч хүн бүхэнд талархал илэрхийлье!
Хурлын ач холбогдол, үнэ цэнийг гүнээ хүндэтгэн дээдлэгч МНШУАОУК, МУК захиргаа, Эрдмийн хамт олонд баярлалаа.
2026 оны ахисан түвшний эрдэм шинжилгээний хуралд эргэн уулзья !
ЭШИА
2025-11-18
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.