Мэдээ мэдээлэл

Баярын мэдээ
ОХУ-ын Красноярск хотноо зохион байгуулагдсан “Орчин үеийн хөгжмийн Сибирийн VI наадам”-д Монгол Улсын Консерваторын багш, хөгжмийн зохиолч Х. Алтангэрэл, Лимбэ хөгжмийн багш М. Лхагвагэрэл нар амжилттай оролцлоод ирлээ.
Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “Лимбэ, симфони найрал хөгжмийн концерт” бүтээлийг Красноярск хотын симфони найрал хөгжмийн хамт олон, удирдаач В. Ланде-ийн удирдлага дор гоцлооч М.Лхавагэрэлийн хөгжимдсөнөөр амжилттай эгшиглүүлсэн нь Монголын хөгжмийн урлагийг олон улсын тавцанд үнэлүүлэх нэгэн томоохон алхам боллоо.
Энэхүү наадам нь орчин үеийн хөгжмийн шинэ бүтээл, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих, олон улсын уран бүтээлчдийн туршлага солилцох зорилготой нэр хүндтэй арга хэмжээ юм.
Монголын хөгжмийн урлагийг дэлхийд таниулж, уран бүтээлчдийнхээ чансаа, ур чадварыг бататган харуулсан хөгжмийн зохиолч Х. Алтангэрэл, лимбэ хөгжмийн багш М. Лхагвагэрэл нартаа халуун баяр хүргэе.
Монгол Улсын Консерваторын захиргаа
2025-11-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.