Ж.Чулуун “Уран Хас” балетын жүжгээ Гал Морин жилийн босгон дээр Нийслэлийн Улаанбаатар театрын тайзнаа хоёрхон удаа тоглох гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун гуайн алдарт вальсийг сонсож, балетын жүжгээ хүүхдүүдийн маань уран тансаг хөдөлгөөнөөр амилуулан үзэж, сэтгэл оюуны таашаал авна гэдэгт найдаж байна.
2024 онд ДБЭТ-ын тайзнаа Ж.Чулуун “Уран Хас” үндэсний балетын жүжгийн 50 жилийн ойг тохиолдуулан анх удаа МУК-ын сурагчид бие даан, сургуулийнхаа симфони оркестортой хамтран, удирдаач МУСТА Н.Мөнхбаярын удирдсанаар тус балетын жүжгийн тоглосон. Энэ тоглолтоос хойш бид уг балетын жүжгээ Төв, Өмнө-Говь аймгуудын театрын тайзнаа тоглосон. Энэхүү тоглолтууд нь орон нутгийн хүүхэд багачууд, үзэгчидэд урлаг соёлоор үйлчлэх, сонгодог урлагийг сурталчилах, таниулах, сурагч хүүхдүүд маань эх орныхоо соёл, урлагаар аялах, танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
Энэ удаа бид Ж.Чулуун “Уран Хас” балетын жүжгээ Гал Морин жилийн босгон дээр Нийслэлийн Улаанбаатар театрын тайзнаа хоёрхон удаа тоглох гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун гуайн алдарт вальсийг сонсож, балетын жүжгээ хүүхдүүдийн маань уран тансаг хөдөлгөөнөөр амилуулан үзэж, сэтгэл оюуны таашаал авна гэдэгт найдаж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тасалбарыг Ticket.mn-ээс, Мөн E-Mart-ын бүх салбаруудаас аваарай
Лавлах дугаар:89004348
2026-01-28