БАЯРЫН МЭДЭЭ Монголын уламжлалт Наурызын баярын босгон дээр Монгол Улсын Консерваторын Хөгжмийн ухааны тэнхимийн зөвлөх багш, доктор, профессор Мусаханы Озила нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” цолоор шагнагдсаныг тохиолдуулан гүн хүндэтгэл илэрхийлж, халуун баяр хүргэж байна.
Монголын уламжлалт Наурызын баярын босгон дээр Монгол Улсын Консерваторын Хөгжмийн ухааны тэнхимийн зөвлөх багш, доктор, профессор Мусаханы Озила нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” цолоор шагнагдсаныг тохиолдуулан гүн хүндэтгэл илэрхийлж, халуун баяр хүргэж байна.
М.Озила багш нь 1980 оноос хойш тасралтгүй 40 гаруй жилийн турш хөгжмийн онол, гармони, соноршуулга, хөгжмийн уран зохиол, хөгжмийн шинжлэл зэрэг мэргэжлийн хичээлүүдийн агуулга, арга зүйг тасралтгүй боловсронгуй болгож, урлаг, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч юм. Тэрбээр олон зуун шавь нарыг бэлтгэн гаргаж, тэдний мэдлэг боловсрол, уран бүтээлийн замналд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Багшийн мэргэжлийн өндөр ур чадвар, арвин баялаг туршлага, шинэлэг арга зүй, уран бүтээлч сэтгэлгээ нь үе үеийн багш, оюутан, суралцагчдад үлгэр дуурайл болсоор байна.
Эрхэм хүндэт багш танд эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн арвин их амжилт хүсэн ерөөж, шавь нарын тань алдар нэр улам бүр түгэн дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Консерваторын захиргаа
Нийт хамт олон,үе үеийн төгсөгчид
2026 оны 03 сарын 21 өдөр