Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Консерваторын багш нар Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“Алтан гадас” одонгоор
• Б.Мөнхжаргал /Ерөнхий төгөлдөр хуурын тэнхимийн зөвлөх багш/
• Л.Энхзаяа /Циркийн тэнхимийн багш/
“Хөдөлмөрийн хүндэт медалиар”
• Ц.Мягмарцэрэн /Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш/ нар тус тус шагнагдлаа.
Эрхэм багш нартаа Монголын мэргэжлийн урлагийн боловсрол, уран бүтээлийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг тань өндрөөр үнэлж, Төрийн дээд одон, медалиар шагнагдсанд нь халуун баяр хүргэе
Та бүхний авьяас билэг, мэдлэг туршлага, хөдөлмөр бүтээл нь үе үеийн шавь нарынхаа замыг гэрэлтүүлж, Монголын урлагийн ирээдүйг бүтээхэд үнэтэй хувь нэмэр болсоор байх болтугай.
Монгол Улсын Консерваторын захиргаа
Нийт багш ажилтан албан хаагчид
2026-09-11
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.