Мэдээ мэдээлэл

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО СУРТАЛЧИЛЛАА

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Консерваторын Үндэсний хөгжмийн “Сүй чимээ” хамтлаг И ЭС ЭМ олон улсын дунд сургуулийн дунд болон ахлах ангийн 200 гаруй сурагчдад зориулан үндэсний урлагийн тайлбарт тоглолтоо толилууллаа.
Тоглолтын үеэр Монголын ард түмний түүх, соёлын салшгүй хэсэг болсон уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн үүсэл, түүх, онцлог, тоглох арга барил болон өвөрмөц эгшиг аялгууг танилцуулж, үндэсний хөгжмийн гайхамшиг, өв соёлыг сурагчдад сурталчлан таниулсан юм.
Энэхүү тоглолт нь өсвөр үеийнхэнд Монгол үндэсний хөгжмийн өв соёлоо танин мэдэх, уламжлалт урлагаа хайрлан хүндэтгэх, үндэсний бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн үнэ цэнтэй үйл ажиллагаа боллоо.
Өв соёл, үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Консерватор болон хамтран ажилласан И ЭС ЭМ олон улсын дунд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
МОНГОЛ ӨВ СОЁЛ МӨНХӨД ОРШИГ
Монгол Улсын Консерватор
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
Үндэсний цөөхүүл хөгжмийн тэнхим
2026 оны 11 сарын 13 өдөр
2026-11-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.