МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН ТӨГСӨГЧИД ОЛОН УЛСЫН УРАЛДААНД ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАЛАА
XX зууны домогт дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит “Орфей 2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаан-наадам ОХУ-ын Чеченийн Бүгд Найрамдах Улсын Грозный хотноо 2026 оны 11 сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уралдаан-наадамд ОХУ, Монгол, БНХАУ, Киргизстан, Казахстан зэрэг улсын 18-38 насны 72 мэргэжлийн залуу дуучид оролцож, авьяас чадвар, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөн байна.
Энэхүү нэр хүндтэй олон улсын уралдаанд Монгол Улсын Консерваторын Дуулаачийн тэнхимийн төгсөгчид амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.
ТЭРГҮҮН БАЙР – А.Наранбаатар
“Duo Tenor” уран бүтээлийн төслийн санаачлагч, продюсер, Нийслэлийн “Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Наранбаатар 31-38 насны ангиллын вокал төрөлд тэргүүн байр эзэллээ.
ДЭД БАЙР – Б.Одмандах
Монгол Улсын Филармонийн “Морин хуур” найрал хөгжмийн флейт хөгжимчин, “Баянмонгол” чуулгын гоцлооч Б.Одмандах дэд байр хүртсэн бахдам амжилт гаргалаа
Энэ удаагийн уралдаанд 130 гаруй мэргэжлийн дуучин өрсөлдсөнөөс 72 оролцогч эцсийн шатанд шалгарсан бөгөөд ОХУ-ын Большой, Маринский, Новая опера, Геликон-Опера зэрэг дэлхийд нэр хүндтэй театрын гоцлол дуучид оролцсон нь уралдааны чансаа, өрсөлдөөний түвшнийг илтгэж байна.
Монгол Улсын Консерваторын төгсөгчид олон улсын тайзнаа авьяас билэг, мэргэжлийн ур чадвараа батлан харуулж, эх орныхоо нэрийг дуурсгасанд халуун баяр хүргэе!
Та бүхний цаашдын уран бүтээлд өндөр амжилт, улам их амжилтын оргилыг хүсэн ерөөе!
Монгол Улсын Консерватор
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2026-11-16