«ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫГ БАГШЛАХУЙ, СУРАЛЦАХУЙД ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ НЬ» ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН НЭГЖИЙН ТҮВШНИЙ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Консерваторын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, инновацлаг арга зүй, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой «Өгөгдөл, хиймэл оюуныг багшлахуй, суралцахуйд үр дүнтэй ашиглах нь» сэдэвт эрдэм шинжилгээний хурлын нэгжийн түвшний шалгаруулалт 2026 оны 11 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурал нь өгөгдөл, хиймэл оюуныг ёс зүйтэй, бүтээлчээр ашиглан багшлахуй, суралцахуйн үйл явцыг сайжруулах, сургалтын бодит асуудлыг шинэлэг арга зүйгээр шийдвэрлэх боломж, туршлага, судалгааны үр дүнг хэлэлцэх зорилготой юм.
Хуралд багш нар хиймэл оюун ухаан болон суралцахуйн өгөгдлийг сургалтын үйл ажиллагаанд ашигласан судалгаа, туршлага, арга зүйн шийдлээ танилцуулж, илтгэлүүдээ хэлэлцүүлэв.
Илтгэлүүдийг онол, арга зүйн үндэслэл, практик судалгаа, туршилт, хэрэглээ, илтгэлийн бүтэц, хэл найруулга, илтгэх ур чадвар зэрэг шалгуураар үнэлсэн бөгөөд шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр дараах багш нарын илтгэлүүд шалгарлаа.
ШАЛГАРСАН ИЛТГЭЛҮҮД
I байр «Сурагчид хиймэл оюун ухааныг суралцахуйд хэрэглэж буй байдал»
Химийн багш Ц.Галбадрах
Эрүүл мэндийн багш А.Насанжаргал
Биологийн багш Б.Мандхай
II байр «Хиймэл оюун ухаан ашиглан шалгалтын анализ, оношилгоо хийх боломжийг судлах»
Г.Энхзаяа
Б.Должинсүрэн
III байр «Хиймэл оюун ухаанд суурилсан дүрслэлээр өгүүлбэртэй бодлогыг ойлгуулах арга зүй»
Математикийн багш Ц.Буянгэрэл
О.Ундармаа
Ц.Нямдорж
ТУСГАЙ БАЙР
«Мэдээлэл зүйн хичээлд хиймэл оюун ухаан, суралцахуйн өгөгдөлд суурилсан арга зүйг хэрэгжүүлж, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж»
Ц.Дүвчиндорж
Э.Оюунаа
Б.Ариунжаргал
«Хиймэл оюун ухааныг ашиглан X ангийн сурагчдын уншиж ойлгох болон дүрслэх чадварыг хөгжүүлэх нь»
Ш.Хандсүрэн
Шалгарсан илтгэлүүдийн багш нар дүүргийн түвшний шалгаруулалтад оролцох эрхийн батламжаа гардан авлаа.
Хурлын шүүгчээр МУИС-ийн зөвлөх профессор, доктор, профессор Дагвадорж, МУК-ийн ЭШИА-ны дарга, доктор, дэд профессор М.Ундраа, нарийн бичгийн даргаар ЭШИА-ны мэргэжилтэн М.Лхагвагэрэл нар ажиллав.
Шүүгчид илтгэлүүдийн онцлог, шинэлэг санаа, сургалтын практикт нэвтрүүлэх боломжийг өндрөөр үнэлж, цаашдын судалгаа, боловсруулалтыг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж өгсөн юм.
Ийнхүү манай багш нарын судалгаа, шинжилгээний ажил, бүтээлч эрэл хайгуул нь сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, орчин үеийн технологийг боловсролын үйл ажиллагаанд оновчтой нэвтрүүлэхэд чиглэж байгаагийн нэгэн илрэл боллоо.
Судалгааны ажил хийж, мэдлэг туршлагаа хуваалцан, идэвх санаачилгатай оролцсон нийт багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлал, багшлахуйн үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР
Эрдэм шинжилгээ, инновацын алба
Ерөнхий эрдмийн тэнхим
2026-11-20