Мэдээ мэдээлэл

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг 2022.12.05-ны өдөр Монгол улсын Консерваторийн А зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт:
УИХ гишүүн, БСШУС байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки, БШУЯ-ны Ерөнхий боловсролын удирдлага,зохицуулалтын газрын дарга Б.Гантулга, Монгол улсын Консерваторийн захирал, МУУГЗ, Профессор Ц.Пүрэвхүү болон Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нар оролцлоо.
Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Монгол улсын Консерваторийн сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Мөн хэлэлцүүлэгийн дараа Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Кобаяши Хироюкийг Монгол улсын Консерваторийн захирал МУУГЗ, Профессор Ц.Пүрэвхүү хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, дурсгалын зүйл гардууллаа.
2022-12-05
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.