Сургуулиуд

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 12 сарын 14нд: 2022 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдлэг, ур чадвар, урлаг, спорт, сурлага, хүмүүжлээрээ онцгой амжилт гарган эх орноо төдийгүй дүүрэг, сургууль, хамт олноо сурталчлан үе тэнгийн найзуудаа манлайлсан сурагчдыг холбогдох журам, шалгуур үзүүлэлтийн дагуу дүүргийн “Оны онцлох хүүхэд”-ээр тодруулж, шагналыг нь гардуулав.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 12 сарын 14нд:
2022 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдлэг, ур чадвар, урлаг, спорт, сурлага, хүмүүжлээрээ онцгой амжилт гарган эх орноо төдийгүй дүүрэг, сургууль, хамт олноо сурталчилан үе тэнгийн найзуудаа манлайлсан сурагчдыг холбогдох журам, шалгуур үзүүлэлтийн дагуу дүүргийн “Оны онцлох хүүхэд”-ээр тодруулж, шагналыг нь гардуулав. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Бид энэ жил оны “Онцлох хүүхэд”-ээ тодруулахдаа сургууль, анги хамт олноо сурлага, урлаг, спортоороо манлайлахаас гадна нийгэм, олон нийт, сайн дурын арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, хүүхэд өөрөө сурч, хөгжих боломжоо дайчлан ажилласан байдлыг илүү харгалзан үзсэн. Мөн хүүхэд бүр хөгжлийн онцлогоос үл хамааран хүүхэд бүр тэгш эрхтэй байх зарчмыг баримталж, 25, 29, 116-р тусгай сургуулиас үе тэнгийн найзуудаа сурлага, хүмүүжлээрээ манлайлсан хүүхдүүдийг шалгарууллаа. Хүүхдүүдээрээ бахархаж байна. Тухайн жилийн “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч, дүүрэг, сургууль хамт олондоо үнэлэгдэнэ гэдэг та бүхэн илүү их хичээх, итгэл, урам өгч буй хэрэг юм. Өөрсдийн хүсэл сонирхол, авьяас, мэдлэгээ улам өнгөлж, ЗӨВ МОНГОЛ хүн байхын төлөө үе тэнгийн найзууддаа үргэлж үлгэр дууриал болж яваарай хэмээн хүүхдүүддээ уриалъя” гэлээ.
Дүүргийн хэмжээнд 2022 оны ОНЦЛОХ ХҮҮХЭД шалгаруулах 6-н номинацийн шалгуур, журам, удирдамжийн дагуу АУБ нар болон Хүүхдийн оролцооны байгууллагын сурагчдад нээлттэй мэдээллийг нийгмийн ажилтны зүгээс өгснөөр 21 сурагчийн материал ирсэн бөгөөд 3 сурагчийн материалыг 2 номинаци буюу ОНЦЛОХ МАНЛАЙЛАГЧ ХҮҮХЭД номинацид 10а ангийн сурагч Г.АМИНА
ОНЦЛОХ АВЪЯАСЛАГ ХҮҮХЭД номинацид 6б ангийн сурагч А.ХУЛАН, 7б ангийн сурагч А.ХОСБАЯР нарыг тодорхойлон явуулснаар:
Дүүргийн 2022 оны ОНЦЛОХ МАНЛАЙЛАГЧ ХҮҮХЭД номинацийн эзнээр Монгол улсын консерваторийн Нэмэхжаргал багштай 10а ангийн сурагч Г.АМИНА тодорлоо.
Цолмон багштай 6б ангийн сурагч А.ХУЛАН
Саран – Эрдэнэ багштай 7б ангийн сурагч А.ХОСБАЯР нар дүүргийн ШИЛДЭГ СУРАГЧ алтан медаль, Засаг даргын нэрэмжит шагналыг тус тус хүртсэн амжилт үзүүллээ.
АВЬЯАСЛАГ, МАНЛАЙЛАГЧ сурагчдын эрхэм МЭРГЭЖЛИЙН болон АУБ нарт сургуулийн удирдлага хамт олон, эцэг эхчүүддээ баяр хүргэе.
2022-12-15
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.