Сургуулиуд

Итали улсын Сицилид 2023 оны 06 сарын 24-29 өдрүүдэд зохион байгуулагдсан IBLA Grand Prize 32 дахь удаагийн олон улсын уралдаанд Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш О.Лхагвасүрэн Б.Ариунаа нар шавь нарын хамтаар амжилттай оролцоод ирлээ.

🇮🇹Итали улсын Сицилид
2023 оны 06 сарын 24-29 өдрүүдэд зохион байгуулагдсан IBLA Grand Prize 32 дахь удаагийн олон улсын уралдаанд Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш
О.Лхагвасүрэн
Б.Ариунаа нар шавь нарын хамтаар амжилттай оролцоод ирлээ.
Уралдааны шүүгчдийн нэгдсэн дүнгээр
7-р ангийн сурагч
С.Үүрийнтуяа 1-р байр🥇мөн Кабалевскийн “Рондо” хамгийн сайн тоглосон,
О.Ирмүүн 2-р байр🥈мөн Сметаны “Танец” хамгийн сайн тоглосон,
3-р ангийн сурагч А.Үжин 2-р байр🥈 мөн Сметаны хамгийн сайн тоглогчоор🎹
Мэргэжлийн багш О.Лхагвасүрэн
7-р ангийн сурагч Н.Саруул 2-р байр🥈
11-р ангийн сурагч Ц.Мөнхболор 3-р🥉 байруудыг
Мэргэжлийн багш Б.Ариунаа тус тус эзэллээ💯💯💯
Мөн хоршил хөгжмийн төрөлд багш Б.Ариунаа,төгсөгч С.Алимаа нар 4 гарын төрөлд 2-р байр🥈 эзэлсэн байна👏👏👏
Уралдаанд шавь нараа амжилттай бэлтгэн оролцсон Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш О.Лхагвасүрэн БТА СТА,
Б.Ариунаа БТА,СТА нарт болон хүүхдүүдээ дэмжин оролцсон нийт эцэг эхчүүд та бүхэндээ халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье🇲🇳🇲🇳🇲🇳🎹🎹🎹
Монгол улсын Консерваторийн захиргаа
2023-08-21
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.