Мэдээ мэдээлэл

Оросын Шинжлэх ухаан Соёлын төв /РЦНК/ болон Монгол улсын Консерватори хамтран зохион байгуулж буй суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын 150 жилийн ойн хүрээнд С.Рахманиновын амьдрал уран бүтээлийн Фото үзэсгэлэн болон баримтат кино, суут хөгжмийн зохиолчын талаар нээлттэй ярилцлагад та бүхнийг урьж байна.

Оросын Шинжлэх ухаан Соёлын төв /РЦНК/Монгол улсын Консерватори хамтран зохион байгуулж буй суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын 150 жилийн ойн хүрээнд С.Рахманиновын амьдрал уран бүтээлийн Фото үзэсгэлэн 2023.09.12 өдрөөс эхлэн Консерваторийн хичээлийн 1-р байрны 2 давхарт гарч эхэллээ.
Мөн “С.Рахманинов-Дэлхийн хөгжмийн ертөнц дэх Оросын хөгжмийн зохиолч” баримтат кино Монгол хадмал бичигтэй зохиолч Анна Эспарсагийн тайлбартайгаар 2023.9.14-ний 18.00 цагт
Концертын А зааланд толилуулах гэж байна.
Зохиолчтой суут хөгжмийн зохиолчийн талаар нээлттэй ярилцлага өрнүүлэх боломжтой тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зохион байгуулагч:
РЦНК,Монгол улсын Консерватори
2023-09-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.