Сургуулиуд

Монгол улсын консерваторийн ахмад багш, Үндэсний хөгжмийн хамтлаг, чуулга, найралын сургалтыг үндэслэгч Д. Дарьзавын нэрэмжит Үндэсний хөгжмийн төрөлжсөн чуулга, хамтлаг, цөөхүүл хөгжимчдийн “ЦЭНГЭЛИЙН ЭГШИГ” улсын анхдугаар уралдаанд та бүхнийг урьж байна.

Монгол улсын консерваторийн ахмад багш, Үндэсний хөгжмийн хамтлаг, чуулга, найралын сургалтыг үндэслэгч
Д. Дарьзавын нэрэмжит Үндэсний хөгжмийн төрөлжсөн чуулга, хамтлаг, цөөхүүл хөгжимчдийн
“ЦЭНГЭЛИЙН ЭГШИГ” улсын анхдугаар уралдааны удирдамж
Уралдааны зорилго
Уралдааны зорилго нь Монгол улсын консерваторийн ахмад багш, Үндэсний хөгжмийн хамтлаг, чуулга, найралын сургалтыг үндэслэгч Д. Дарьзавын хийсэн бүтээсэн, гавьяа зүтгэлийг мөнхөд дуурсгах, мөнхжүүлэн батжуулах, Үндэсний хөгжмийн төрөлжсөн чуулга, хамтлаг, цөөхүүлд зориулсан бүтээлийн урын санг баяжуулан, хөгжүүлэх, Үндэсний хөгжмийн төрөлжсөн чуулга, хамтлаг, цөөхүүл шинээр төрөн гарах бололцоог нээх, авьяас билгээ сорих боломжийг олгоход оршино.
Уралдаан зохион байгуулагдах газар, хугацаа
· Уралдаан нь 2023 оны 10 – р сарын 02 нөөс 10-р сарын 10 ны өдрүүдэд
Монгол улсын консерваторийн байранд зохион байгуулагдана.
Хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 7-р хороо Бээжингийн гудамж
Монгол улсын Консерваторийн байр.
· Холбоо барих утас: 99073012. 99868676. 99035040
Уралдаан явуулах журам
Ø Уралдаанд оролцогч нь 2023 оны 09-р сарын 15 – 20 ны өдрүүдэд дор дурдсан материалыг бүрдүүлэн Монгол улсын консерваторийн хичээлийн 1-р байрны 325 тоот өрөөнд /Tsengeliin egshig@gmail.com/ хаягаар бүртгүүлнэ.
Дурдсан хугацаа хожимдсон тохиолдолд оролцогчдын материалыг хүлээж авахгүй болно.
Ø Уралдаан нь 5 жилд нэг удаа зохион байгуулагдана.
Ø Уралдаанд Монгол үндэсний хөгжмөөр суралцагсад болон мэргэжлийн хөгжимчид оролцоно.
Ø Уралдаанд оролцогчид амьдрах байр, хоол, замын болон бусад зардлууд, зохиолоо хөгжимдүүлэх хамтлагаа өөрсдөө хариуцана.
Ø Уралдаан мэргэжлийн буюу А ангилал, суралцагсдын буюу В ангилалтай байна.
Ø Уралдаан нь А.В ангилал хамтлаг цөөхүүл, В ангилал төрөлжсөн чуулга гэсэн хоёр төрлөөр явагдана.
Ø Уралдаан нь хоёр шаттай явагдана.
Ø Уралдаанд оролцогч бүртгэлийн хураамж төрөлжсөн чуулга, хамтлаг цөөхүүл 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, хөгжмийн зохиолч 50,000 / тавин мянга/ төгрөг байна.
Ø Уралдаанд оролцогчид хөгжимдөх зохиолын партитур /удирдвар/ 2 хувийг уралдаанд оролцох сугалаа сугалах өдөр хураалгана.
Партитур хураалгахгүйн улмаас гарсан алдаа оноог зохион байгуулах хороо хариуцахгүй болно.
Ø Уралдаанд оролцож буй бүрэлдэхүүний шинээр зохиогдон тоглогдож буй бүхий л бүтээлүүд бүтээлийн уралдаанд оролцох эрхээр хангагдана.
Ø Оюуны өмчийн тухай хуулийг эрхэм болгож, уралдаанд оролцогчдын уран бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах үйлдлийг хориглоно.
Ø Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 30 минутанд багтсан байна.
Ø Шинээр бичигдсэн зохиолоос шилдэг бүтээлүүдийг шалгаруулж Д.Дарьзавын нэрэмжит шагнал олгоно.
Ø Шүүгчдийн бүрэлдэхүүүнд нэр хүнд бүхий багш, удирдаач, уран бүтээлчид ажиллана.
Ø Шүүгчдийн бүрэлдэхүүн 7 шүүгч ажиллана.
Ø Уралдааныг 100 баллын үнэлгээгээр дүгнэнэ.
Ø Уралдаанд оролцогчдын онооны байдлыг харгалзан удирдамжинд заагдсан аль нэг байрыг олгохгүй байх, хувааж олгох эрхийг шүүгчид эдэлнэ.
Ø Уралдааны явцад маргаантай асуудал гарах тохиолдолд бүх шүүгчдийн хурлаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн хурлын шийдвэр эцсийн шийдвэр байна.
Төрөл:
Ø Хамтлаг, Цөөхүүл – 3-13 хөгжимчний бүрэлдэхүүнтэй
/цохиур хөгжимчин хамтаар/
Ø Чуулга – 8- 15 хөгжимчний бүрэлдэхүүнтэй
/цохиур хөгжимчин, концертмейстр хамтаар /
Ангилал:
B ангилал Үндэсний хөгжмөөр суралцаж буй оюутан сурагчид
А ангилал Мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж буй хөгжимчид
Ø Уралдаанд оролцох дараалалыг сугалаагаар зохицуулна.
2023-09-31 ны өдөр МУК-ийн Б хичээлийн байр 07 тоот өрөөнд дараалал тодруулах сугалаа.
В ангилал –
Хамтлаг цөөхүүл 11:00-11:50
Төрөлжсөн чуулга 12:00-12:50
А ангилал –
Хамтлаг, цөөхүүл 13:00-13:50
Уралдаанд оролцогчдын мэдүүлэгт байвал зохих баримт:
· Болзолт хөтөлбөрийн дагуу 1, 2-р шатлалд хөгжимдөх хөгжмийн бүтээлүүдийн жагсаалт
· Бүрэлдэхүүний өнгөт зураг 1 хувь /13×18/
· Төрсөний гэрчилгээ, иргэний үнэмлэх хуулбар
· Уралдаанд оролцогч нь уралдаанд оролцох эрхийн хураамж /тушаасан баримт/
Уралдаанд оролцогч хөгжмийн зохиолчийн мэдүүлэгт байвал зохих баримт:
· Бүтээлийн партитур /удирдвар/ 2 хувь
· Гэрчлэх баримт бичиг /Иргэний үнэмлэх/
· Өнгөт гэрэл зураг 1 хувь /13×18/
· Уралдаанд оролцогч нь уралдаанд оролцох эрхийн хураамж /тушаасан баримт/
Уралдааны шагнал:
Хамтлаг, цөөхүүл.
А ангилал
Ø 1-р байр 1 – диплом 3000.000 төгрөг /гурван сая/
Ø 2-р байр 1 – диплом 2500.000 төгрөг /хоёр сая таван зуун мянга/
Ø 3-р байр 1 – диплом 2000.000 төгрөг /хоёр сая/
В ангилал
Ø 1-р байр 1 – диплом 1500.000 төгрөг /нэг сая таван зуун мянга/
Ø 2-р байр 1 – диплом 1000.000 төгрөг /нэг сая/
Ø 3-р байр 1 – диплом 500.000 төгрөг /таван зуун мянга/
Төрөлжсөн чуулга.
В ангилал
Ø 1-р байр 1 – диплом 1500.000 төгрөг /нэг сая таван зуун мянга/
Ø 2-р байр 1 – диплом 1000.000 төгрөг /нэг сая/
Ø 3-р байр 1 – диплом 500.000 төгрөг /таван зуун мянга/
Ø Шилдгийн шилдэг :
Ø Гран при 1- диплом 5000000 төгрөг /таван сая/
Бүтээлийн шагнал:
1-р байр – Д.Дарьзавын нэрэмжит шагнал 3000000 төгрөг /гурван сая/
2-р байр – Д.Дарьзавын нэрэмжит шагнал 2000000 төгрөг /хоёр сая/
3-р байр – Д.Дарьзавын нэрэмжит шагнал 1000000 төгрөг /нэг сая/
УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Ø Д.Жаргал- Ахмад багш Д.Дарьзавын гэр бүл
Ø Монгол улсын консерватори. Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль
Ø Монгол Үндэсний хөгжим, хөгжимчдийн холбоо
ДЭМЖИГЧ:
Ø Монгол улсын Соёлын яам
Ø Монгол Үндэсний Урлагийн их театр
Ø Монгол улсын Филармони
Ø “УЛААНБААТАР” театр
Ø Соёл урлагийн их сургууль. Хөгжмийн Урлагийн сургууль
Ø Монгол улсын консерваторийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн коллеж.
БОЛЗОЛТ ХӨТӨЛБӨР:
ХАМТЛАГ, ЦӨӨХҮҮЛ
1-р шат
· Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл
· Гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээл
· Шинэ бүтээл
2-р шат
· Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл
· Гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээл
· Монгол Үндэстний дууг уламжлалт арга барилаар тоглох – Монгол Үндэстний дууны найруулга
ТӨРӨЛЖСӨН ЧУУЛГА
1-р шат
· Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл
· Гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээл
· Шинэ бүтээл
2-р шат
· Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл
· Гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээл
· Монгол Үндэстний дууг уламжлалт арга барилаар тоглох – Монгол Үндэстний дууны найруулга байж болно.
2023-09-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.