Мэдээ мэдээлэл

2023 оны 10 сарын 2 ноос 10 ны өдрүүдэд Монгол улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн найралын анхны удирдаач, хамтлаг цөөхүүл, төрөлжсөн чуулга, найралын сургалтыг үндэслэгч Д.Дарьзавын нэрэмжит “Цэнгэлийн эгшиг” хамтлаг цөөхүүл төрөлжсөн чуулгын болон шинэ хөгжмийн бүтээлийн улсын анхдугаар уралдаан, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж өнгөрлөө. Уралдааныг МУК. Д. Дарьзав сан, гэр бүл хамтран зохион байгуулсан юм. Түүний гэр бүл, үр хүүхэд, охин МУК-ийн ахмад багш Д. Жаргал багшийн нөр их хөдөлмөр зүтгэлийн үр хүч, тусламж дэмжлэг, ивээн тэтгэгчээр ажилласаны үр дүнд энэхүү уралдаан зохион байгуулагдлаа.

Монгол Үндэсний хөгжмийн урлаг нь Эх Чингис хаан Эх таван хаадын үeэс улбаатай. Энэ цаг үед Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал болон өргөжиж, Дэлхий дахинд МУ-ын ҮУИТ-ын ҮХИН, Улсын Филармони Морин хуурын чуулга, Улаанбаатар тeатрын Хангарди найрал, Монгол улсын Консeрваторийн Д. Дарьзавын нэрэмжит Үндэсний хөгжмийн найрал гээд үндэсний хөгжмийн Хөсөгтөн хамтлаг, ХҮ хамтлаг, Уухай хамтлагууд Монгол үндэсний хөгжмөө цуурайтуулан дуурсгаж байна.
2023 оны 10 сарын 2 ноос 10 ны өдрүүдэд Монгол улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн найралын анхны удирдаач, хамтлаг цөөхүүл, төрөлжсөн чуулга, найралын сургалтыг үндэслэгч Д.Дарьзавын нэрэмжит “Цэнгэлийн эгшиг” хамтлаг цөөхүүл төрөлжсөн чуулгын болон шинэ хөгжмийн бүтээлийн улсын анхдугаар уралдаан, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж өнгөрлөө.
Уралдааныг МУК. Д. Дарьзав сан, гэр бүл хамтран зохион байгуулсан юм.
Түүний гэр бүл, үр хүүхэд, охин МУК-ийн ахмад багш Д. Жаргал багшийн нөр их хөдөлмөр зүтгэлийн үр хүч, тусламж дэмжлэг, ивээн тэтгэгчээр ажилласаны үр дүнд энэхүү уралдаан зохион байгуулагдлаа.
Уралдаанд шүүгчээр:
УГЗ. М.Булган. СГЗ. Ч. Буянхишиг. УГЗ. Д. Ариунболд. доктор Д. Энхцэцэг.
удирдаач Р. Ганбат. удирдаач Э. Мөнхбаяр. хөгжмийн зохиолч О. Чинбат.
Хяналтын шүүгч багш Б. Эрдэнэ-очир нар ажиллалаа.
Уралдаанд МУК. СУИС. 84-р сургуулийн багш, оюутан, сурагчид, Монгол улсын Филармони Морин хуурын чуулга, Эрдэнэт хотын Эрдэнэт Дуу Бүжгийн чуулга,
Дарханхотын Залуучууд тeатрын хөгжимчид, хөгжмийн зохиолчид оролцлоо.
Уралдаанд оролцсон хөгжимчдийг дэмжиж ажилласан МУ-ын ҮУИТ. Монгол улсын Морин хуурын чуулга, Улаанбаатар тeатр, СУИС. МУК-ийн захиргаа, удирдлагад гүн талархсанаа илэрхийльe.
Уралдаанаар 10 гаран зохиол бүтээл төрж, 10 гаран шагналтан төрж өнөөдрөөс эхлэн Цэнгэлийн эгшиг уралдааны шагналтан хэмээн дуудуулах эрхтэй боллоо.
Гран при шагнал – Монгол улсын Морин хуурын чуулга “ЧӨЛҮГЭН” морин хуурн дөрвөл
А ангилал Хамтлаг цөөхүүл төрөлд
2-р байр
Эрдэнэт хотын Эрдэнэт Дуу Бүжгийн чуулгын Үндэсний хөгжмийн хамтлаг
В ангилал Хамтлаг цөөхүүл төрөлд
1- р байр
МУК. ҮХМС-ийн “НОМАД” Үндэсний хөгжмийн хамтлаг
2- р байр
МУК. ҮХМС-ийн “ХАМАГ МОНГОЛ” Үндэсний хөгжмийн хамтлаг
СУИС. ХУС-ийн IV курсын Үндэсний хөгжмийн хамтлаг
3- р байр
СУИС. ХУС-ийн IV курсын Үндэсний хөгжмийн хамтлаг
МУК. ҮХМС-ийн “АРАВТ” Үндэсний хөгжмийн хамтлаг
МУК. ҮХМС-ийн “ТАЛЫН МОНГОЛ” Үндэсний хөгжмийн хамтлаг
В ангилал Төрөлжсөн чуулга төрөлд
1- р байр
МУК. ҮХМС-ийн “ХАТАН ЯТГА” Ятга хөгжмийн чуулга
2- р байр
МУК. ҮХМС-ийн “ЧАМИН ЦУУРАЙ” Ёочин хөгжмийн чуулга
3- р байр
МУК. ҮХМС-ийн “ДОНЖ” Шудрага хөгжмийн чуулга
• Д.Дарьзавын нэрэмжит шагнал –
МУК. ҮХМС-ийн “НОМАД” Үндэсний хөгжмийн хамтлаг
• Шүүгчдийн нэрэмжит шагнал –
МУК. ҮХМС-ийн “АРАВТ” Үндэсний хөгжмийн хамтлаг
• МУ-ын ҮУИТ-ийн нэрэмжит шагнал –
Нийслэлийн 84-р сургуулийн “ЯНЖИНЛХАМЫН ЭГШИГ” Ятга хөгжмийн чуулга
• Монгол улсын Филармони Морин хуурын чуулгын нэрэмжит шагнал –
МУК. ҮХМС-ийн Морин хуур хөгжмийн чуулга
• “УЛААНБААТАР” театрын нэрэмжит шагнал –
МУК. ҮХМС-ийн “ЧАВХДАС” Үндэсний хөгжмийн хамтлаг
МУК. ҮХМС-ийн “САЛХИТ ШИВНЭЭ” Үндэсний хөгжмийн хамтлаг
Шинэ хөгжмийн бүтээлийн төрөлд нийт бүтээл оролцож үүнээс
1 -р байр Х.Алтангэрэлийн хөгжим
“МОРИН ХУУРЫН ДӨРВӨЛ” № 2
2-р байр Д.Ариунболд
“ТАЛЫН АНИР”
3-р байр Д.Түвшинсайхан
“ВАНЛИЙ”
Б.Цэрэндондов
“БИД БҮГДЭЭРЭЭ” байр эзэллээ.
Мөн МУК-ийн Үндэсний хөгжмийн найрал Д. Дарьзавын нэрэмжит хэмээн 10 сарын 10 наас зарлагдаж эхэллээ.
2023-10-21
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.