Энэ жил Монголын шинэ үеийн дуу хөгжмийг үндэслэгч, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, алдарт уртын дууч, сурган хүмүүжүүлэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Магсархурцын Дугаржавын 130 жилийн ой тохиож буй юм. Энэхүү ойн хүрээнд М.Дугаржавын нэрэмжит дууны уралдаан зохиогдохоос гадна “МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН ДУУ ХӨГЖМИЙГ ҮНДЭСЛЭГЧ М.ДУГАРЖАВ-130 ЖИЛ” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Консерватори дээр амжилттай зохион байгууллаа.
МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН ДУУ ХӨГЖМИЙГ ҮНДЭСЛЭГЧ М.ДУГАРЖАВ СУДЛАЛ-130 ЖИЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
1930-аад оны эхэн үеэс Монгол оронд Шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж ард түмний идэвх, улс орны эдийн засаг сэргэж эхэлсэн түүхтэй. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд 1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлт таслан зогсоосон ч гэсэн богино хугацаанд монгол дууны хоёр түүврийг эмхэтгэн хэвлүүлсэн явдал нь тухайн үеийн Монгол эх оронд дуунууд хэрхэж дуулагдаж уламжилж ирснийг тэмдэглэн үлдээсэн үнэ цэнтэй бүтээл болсон юм. Энэхүү олдошгүй ховор нандин эх сурвалжийг тухай үед Гадаад Яамны дэд сайдаар ажиллаж байсан Магсархурцын Дугаржав чухал үүрэг гүйцэтгэжээ.
Тэрээр Монголын шинэ үеийн дуу хөгжмийг үндэслэгч, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, алдарт уртын дууч, сурган хүмүүжүүлэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан ба энэ онд түүний 130 жилийн ой тохиож буй юм. Энэхүү ойн хүрээнд М.Дугаржавын нэрэмжит дууны уралдаан зохиогдохоос гадна “МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН ДУУ ХӨГЖМИЙГ ҮНДЭСЛЭГЧ М.ДУГАРЖАВ-130 ЖИЛ” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Консерватори дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд Монголын олон эрдэмтэн судлаач, багш, нийгмийн төрт зүтгэлтнүүд оролцож М.Дугаржавын намтар судлал, уртын дууны сургалтын уламжлал шинэчлэл, түүний зохиол бүтээлд хийсэн шинжлэл, уртын дуу судлалын онолын үндсийг боловсруулсан, сургалтад нэвтрүүлсэн, архив пянзны судалгаа, бүтээлийн аялгуу нотын ажиглалт зэрэг Монголын хөгжим судлалд үнэлж баршгүй ач холбогдол бүхий үр дүнтэй хурал болсон юм.
Үүнд: Н.Жанцанноров /шинжлэх ухааны доктор, профессор/, Л.Эрдэнэчимэг /шинжлэх ухааны доктор, профессор/, Ж.Энэбиш /хөгжим судлалын ухааны доктор, профессор/, С.Түвдэндорж /”Эрдэнийн очир” нийгэмлэгийн тэргүүн, соёл судлаач/, С.Шараа /Хөгжмийн зохиолч МУУГЗ/, Д.Түвшинжаргал /МУАЖ, хүндэт профессор/, Ц.Пүрэвхүү /МУУГЗ, профессор/, Ц.Магалжав /Бөхийн холбооны дэд тэргүүн/, Д.Дэмбэрэл /Уран зохиолын магистр, ахмад багш/, М.Ундраа /урлаг судлалын ухааны доктор, дэд профессор/, Ж.Батжаргал /соёл судлалын ухааны доктор/ зэрэг эрдэмтэн судлаачид тус тус илтгэлээ хэлэлцүүлж судалгааны үр дүнг танилцууллаа.
ЭШИА