Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН ГУРАВДУГААР УРАЛДААН” 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү уралдаанд 123 мэргэжлийн уран бүтээлчид авьяас чадвараа сорин оролцсоноос 3 дугаар шатад 7 хөгжимчин, 8 дуулаач шалгаран оролцлоо. Уралдааны хүндэтгэлийн тоглолт маргааш буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр шилдгүүдээ шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

 

2023-11-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.