Мэдээ мэдээлэл

Монгол улсын Ерөнхийлөгчийн болон төрийн шагналт,ардын жүжигчин,орчин цагийн морин хуурын дэг сургалтыг үндэслэгч багш Гомбодоржийн Жамъяны нэрэмжит өсвөрийн мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол,гала тоглолт 2023.12.05 өдөр Монгол улсын Консерваторийн концертын Б зааланд болж өндөрлөлөө.

Уралдаанд АНУ,Япон,БНХАУ болон нийслэл,орон нутгийн нийт 100 гаруй хөгжимчид оролцсоноос
Тэргүүн байр
Ж.Идэрсүрэн /Говь-Алтай аймаг/
Дэд байр
О.Өнөболд /Монгол улсын Консерватори/
Дэд байр
Цю шиү бо /БНХАУ/
Гуравдугаар байр
Н.Тэмүүлэн /Завхан аймаг/
Тусгай байр
Б.Хулан /Монгол улсын Консерватори/
Тусгай байр
Ч.Молор-Эрдэнэ /Говь-Алтай аймаг/
Шилдэг багш
Л.Мөнхбаяр /Өмнөговь аймаг/
Д.Баянмөнх /Говь-Алтай аймаг/
Шилдэг концертмейстр
Г.Хонгорзул
Уралдаанд оролцсон нийт уран бүтээлч хүүхдүүддээ болон удирдсан багш,концертмейстр багш нартаа баяр хүргэе.
Уралдааныг дэмжигч:
Монгол улсын Соёлын яам
ЗГХА Соёл урлагийн газар
Санаачлан зохион байгуулагч:
Монголын морин хуурын төв
Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “ИКЭЛ”сан
Ерөнхий зохион байгуулагч:
Монгол улсын Консерватори
Хамтран зохион байгуулагч:
“Жамъян” сан
Морин хуур хөгжмийн багш нарын холбоо
Уралдааны зохион байгуулах хороо 2023.12.05
2023-12-06
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.