Мэдээ мэдээлэл

Өсвөрийн чавхдаст хөгжимчдийн олон улсын III уралдааны удирдамж

Өсвөрийн чавхдаст хөгжимчдийн олон улсын III уралдааны удирдамж. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж аваарай.

“ТАЛАНТ-2024” ӨСВӨРИИН ЧАВХДАСТ ХӨГЖИМЧДИИН ОЛОН УЛСЫН III УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Санаачлагч: МУК-ийн зөвлөх багш дэд профессор Б.Цогзолмаа

2024 оны 3 сарын 24 – 3 сарын 31-ний хооронд зохион байгуулагдана.

МУК-ийн СХМС-ийн УХТ-ийн сурагч оюутнууд болон чавхдаст хөгжмөөр сургалт явуулж буй сургалтын төвүүдийн суралцагч нарт зориулсан фестиваль-уралдаан болно.

Уралдааны зорилго

“Талант-2024” Уралдаан нь өсвөрийн хөгжимчдийн авьяасыг эрт илрүүлэх, сургалтын төвүүдэд чавхдаст хөгжмөөр суралцагсдын ур чадварыг олон нийтэд танилцуулах, мэргэжлийн чансааг харуулж, өсвөрийн чавхдаст хөгжимчдийн сонгодог хөгжмийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх;

•      Мэргэжлийн хөгжимчдийн сургалтын шилдэг тоглолтыг хөгжүүлэх

•      Хөгжим тоглоочийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх

•      Авъаслаг уран бүтээлчийг тодруулах

•     Эрдэмтэн багш нарын бүтээлч туршлага солилцох нөхцөлийг бий болгох зорилгоор зохион байгуулж байна.

Уралдааны онцлог

•    Хийл, эрдүү хийл, морин хийл болон контрабас-чавхдаст хөгжмийн 4 төрлөөр мэргэжлийн сургууль болон сургалтын төвүүдэд суралцаж байгаа 5-18 насны суралцагсад оролцох боломжтой.

•    Мэргэжлийн сургуульд суралцаж байгаа суралцагсад 1-р шатлалд “заавал тоглох зохиол”-ыг тоглох нь Талант-2024 уралдааны онцлог болно.

•    Сонирхогчийн ангилалд оролцох суралцагсад 2 өөр төрлийг харуулсан зохиолыг тоглоно.

 

Уралдаан зохион байгуулах хүрээнд

• Эрдэм шинжилгээний бага хурал зохин байгуулагдана.
 

Фестиваль -уралдааны зохион байгуулалт:

•   Фестиваль нь 1 үе шаттай зохион байгуулагдана.

•   Уралдаан нь мэргэжлийн болон сонирхогч гэсэн 2 үндсэн хэлбэрээр зохион байгуулагдах ба мэргэжлийн ангилал 2 үе шаттай, сонирхогчийн ангилал 1 үе шаттай байна.

 

Фестивалийн ангилал:

Мэргэжлийн:            Ангилал 6-9 нас

Сонирхогчийн:        Ангилал 5-8 нас

Уралдааны ангилал:

Мэргэжлийн: Сонирхогчийн:
/Б/-Ангилал 10-11 нас /В/-Ангилал 9-12 нас
/С/-Ангилал 12-13 нас /А/-Ангилал 13-18 нас
/В/ Ангилал 14-15 нас
/А/Ангилал 16-18 нас

 

Зохион байгуулах хугацаа, шалгаруулалт:
-3 сарын 24-нд 09:30 цагт Нээлтийн үйл ажиллагаа /А зал/
10:30 цагт Фестиваль 5-8 нас сонирхогчийн /А зал/
Фестиваль 6-9 нас мэргэжлийн / Б зал/
14:00 цагт Фестиваль 9-12 нас сонирхогчийн / А зал/
15:30 цагт Фестиваль 13-18 нас сонирхогчийн / А зал/
-3 сарын 27-нд 09:30 цагт уралдаан 16-18 нас / Б зал/ I шатлал
15:00 цагт уралдаан 14-15 нас /Б зал/ I шатлал
-3 сарын 29-нд 09:30 цагт уралдаан 10-11 нас /Б зал/ I шатлал
15:00 цагт уралдаан 12-13 нас /Б зал/ I шатлал
-3 сарын 30-нд 09:30 цагт уралдаан 16-18 нас / Б зал/ II шатлал
14:00 цагт уралдаан 14-15 нас /Б зал/ II шатлал
-3 сарын 31-нд 09:30 цагт уралдаан 10-11 нас / Б зал/ II шатлал
12:00 цагт уралдаан 12-13 нас /Б зал/ II шатлал
  17:30 цагт ГАЛА тоглолт ШАГНАЛ гардуулах ёслол /Б зал/

Зохион байгуулагчид:

• Монгол Улсын Консерватори

• МУК-ийн Уран бүтээл маркетингийн алба
• МУК-ийн Эрдэм шинжилгээ инновацийн алба
• МУК-ийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль
• Урлаг маркет ХХК
• Хос Хас пресс
• Mongolian social channel
 

Уралдааны бүртгэл:

– 2024 оны 2 сарын 19-нөөс 3 сарын 11 -ний өдрийг дуустал цахим хэлбэрээр бүртгэх бөгөөд
Мэргэжлийн хийл хөгжмийн төрлөөр оролцогсод  sartugu@gmail.com
Хийл хөгжмийн сонирхогчдын төрлөөр оролцогсод mandakhaa@mail.ru
Мэргэжлийн альт, виолончель, контрабасс төрлөөр оролцогсод adyabazar@yahoo.com
хаягаар тус тус бүртгүүлнэ.
– Бүртгэлийн хураамж: 50,000 төгрөг
 

Холбоо барих:

Утас: 99615664, 80908686 E-Mail: mandakhaa@mail.ru

“Талант-2024” Уралдаан зохион байгуулах комисс

 

2024-01-31
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.