Мэдээ мэдээлэл

Монгол улсын Консерватори нийгмийн сайн сайханы төлөө 2024 оны 02,03 сарын долоо хоног бүрийн Лхагва гарагийн 12:00-13:00 цагийн хооронд Хавдар судлалын үндэсний төвд урлагийн тоглолтоо толилуулж эхэллээ.

Урлаг биднийг хэн болох, бидэнд юу тохиолдсон, тэр нь бидний амьдралыг хэрхэн өөрчилж байгааг өгүүлдэг.
Хавдар судлалын үндэсний төв нь эмнэлгийн орчинд тааламжтай уур амьсгал бүрдүүлэн, өвчтөн, үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн тайвшрал, эмчилгээний үр нөлөөг урлагаар дамжуулан дэмжих зорилготой “Хөгжим эмчилгээ” арга хэмжээг Мэргэжийн урлагийн байгууллагууд болон соёл урлагийн их дээд сургуулиудтай хамтран жил бүр зохион байгуулдаг билээ. Монгол улсын Консерватори нийгмийн сайн сайханы төлөө
2024 оны 02, 03 сарын долоо хоног бүрийн Лхагва гарагийн 12:00-13:00 цагийн хооронд Хавдар судлалын үндэсний төвд урлагийн тоглолтоо толилуулж эхэллээ.
2024.02.07 өдөр Монгол улсын Консерваторийн Хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн
Дуулаачийн тэнхимийн багш оюутнууд урлагийн тоглолтоо сонирхуулсан юм.
Тоглолтонд:
Хөтлөгч
М.Мөнхсайхан Уран бүтээл маркетингийн албаны дарга
Багш
Х.Үнэнхүү МУГЖ, дэд профессор,Дуулаачийн тэнхимийн эрхлэгч
С.Сүрэнхүү МУСТА,Уртын дууны концертмейстр багш
Г.Уугандэлгэр МУСТА,Концертмейстр багш
Оюутан
Б.Сүмцоо Уртын дууны ангийн оюутан
Б.Ган-Эрдэнэ Дуулаач ангийн оюутан
А.Амарбаясгалан Дуулаач ангийн оюутан нар оролцлоо.
Та бүхэндээ баярлалаа.
Нийгмийн сайн сайханы төлөөх үйл бүхэн дэлгэрэх болтугай
2024-02-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.