Мэдээ мэдээлэл

Олон улсын урлаг боловсролын ”Гэрэлт ертөнц” академийн тэргүүн Ч.Батгэрэлийн санаачилгаар 2024.03.24-нд Өмнөговь аймгийн Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Соёл урлагийн газар, Монгол Улсын Консерваторитой хамтран “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” хүүхдийн балетыг хүүхэд багачуудад сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэх, мэдлэг ойлголтыг нь дээшлүүлэх, тэдний хөгжил оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт анх удаа амжилттай зохион байгууллаа.

Олон улсын урлаг боловсролын ”Гэрэлт ертөнц” академийн тэргүүн Ч.Батгэрэлийн санаачилгаар 2024.03.24-нд Өмнөговь аймгийн Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Соёл урлагийн газар, Монгол Улсын Консерваторитой хамтран “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” хүүхдийн балетыг хүүхэд багачуудад сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэх, мэдлэг ойлголтыг нь дээшлүүлэх, тэдний хөгжил оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт анх удаа
амжилттай зохион байгууллаа.
Монгол улсын Консерваторын захирал Ph.D, дэд профессор Ц.Шаравцэрэн, БЦМС-ийн захирал дэд профессор, МУУГЗ Н.Оюун нараар удирдуулсан бүрэлдэхүүнд бүжгийн багш СТА, БТА Ц.Мөнхдэлгэр, СТА, БТА А.Хосбаяр, 21 авьяаслаг сурагчдын хамт энэхүү балетын гоцлол дүрүүдийг бүтээж, орон нутгаас 216 хүүхэд 20 гаруй эцэг эхчүүд олны дүрүүдэд оролцон, 2000 гаруй хүүхэд багачууд, үзэгчдэд уран бүтээлээ толилуулаад ирлээ.
Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” хүүхдийн балетад оролцон тоглосон сурагчиддаа болон сурагчдаа бэлтгэж ажилласан бүжгийн багш нартаа халуун баяр хүргэж, уран бүтээлийн их амжилт хүсье!
2024-03-26
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.