Мэдээ мэдээлэл

МУК-ийн Хөгжмийн ухааны тэнхимээс санаачлан консерваторийн оюутан, сурагчдын авъяас билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлэн сэргээх, цаашилбал Монголын ирээдүйн хөгжмийн зохиолчдыг бэлтгэх зорилгоор “Монголын шинэ хөгжим 100 жил” VII уралдааныг зохион байгуулж байна.

“МОНГОЛЫН ШИНЭ ХӨГЖИМ 100 ЖИЛ” VII уралдааны УДИРДАМЖ

ЗОРИЛГО

“Монголын шинэ хөгжим 100 жил” VII уралдааны зорилго нь МУК-ийн оюутан, сурагчдын авъяас билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлэн сэргээх, цаашилбал Монголын ирээдүйн хөгжмийн зохиолчдыг бэлтгэхэд оршино.

УРАЛДААНЫ ХУГАЦАА, ХАМРАХ ХҮРЭЭ

•     “Монголын шинэ хөгжим 100 жил” VII уралдаанд МУК-ийн оюутан, сурагчид мэргэжил харгалзахгүйгээр оролцож болно.

•     Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2024 оны 4-р сарын 22-ны дотор хүлээн авна.

•     Уралдаан 2024 оны 4-р сарын 29-ны өдөр МУК-ийн А зааланд зохион байгуулагдана.

УРАЛДААНЫ ЖУРАМ

•     Уралдаанд оролцох бүтээл нь 2024 оны 3-р сараас хойш зохиогдсон байх

•     Энэхүү уралдаанд оролцогч нь 2 хүртэлх бүтээлээр оролцож болно.

•     Уралдаанд ирүүлэх бүтээл нь уламжлалт өв соёлыг хадгалахын зэрэгцээ, орчин үеийн хөгжмийн зохиомжийн арга барилыг авч ашигласан, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлсэн байх

•     Уралдаанд оролцогч нь өөрийн товч намтар, зураг болон уралдаанд ирүүлэх зохиол бүтээлээ нотны программаар бичиж 4-р сарын 22-ны дотор theoryncomposition@gmail.com хаяг руу илгээсэн байх

•     Уралдаанд ирүүлэх бүтээлийг зохиолч өөрөө хөгжимдөх болон бусдаар хөгжимдүүлж болно.

УРАЛДААНЫ АНГИЛАЛ

•      Уралдаан 2 ангилалтай.

•      “А” ангилал I-IV курсын хөгжим зохиох сонирхолтой оюутнууд

•      “В” ангилал 10-12 ангийн хөгжим зохиох сонирхолтой сурагчид

УРАЛДААНЫ ШАГНАЛ

•      Уралдааны ангилал тус бүр:

•      I байр: Диплом, мөнгөн шагнал

•      II байр: Диплом, мөнгөн шагнал

•      III байр: Диплом, мөнгөн шагнал

•      Тусгай байр: Диплом, мөнгөн шагнал

Холбоо барих дугаар: 94983862

Зохион байгуулагч: Монгол Улсын Консерваторийн ХУДС-ийн Хөгжмийн ухааны тэнхим

Ивээн тэтгэгч: Нэгүн студи

2024-04-05
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.