Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Морин хуур-2024” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Консерватори хамтран зохион байгуулж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Морин хуур-2024” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Консерватори хамтран зохион байгуулж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурал: 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд (дугуй заал) эхэлнэ.

Зохион байгуулагчид:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам Соёлын Яам

Шинжлэх Ухааны Академи

Монгол Улсын Их Сургууль

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Соёл Урлагийн Их Сургууль

Монгол Улсын Консерватори

ХӨТӨЛБӨР

09:00   Хурлын нээлт:

Хурлын чиглүүлэгч: Ж.Бат-Ирээдүй ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, доктор (Ph.D), профессор Д.Бум-Очир хурлыг нээж үг хэлнэ.

ҮНДСЭН ИЛТГЭЛ:
09:15 – “Алдарт хуурч Д.Түдэвийн намтрын асуудалд”

Ц.Цэрэндорж – ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор 

09:30 – “Морин хуурын уламжлал шинэчлэл”

Ц.Пүрэвхүү – МУК-ийн Уран сайхны удирдагч, профессор

09:45 – “Монгол нутгаас археологийн судалгааны үр дүнд илэрсэн эртний хөгжмийн зэмсгүүд”

Т.Батбаяр – ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D)

10:00 – “Морин хуурын ур дүрслэлийн гарвал хөгжлийн асуудалд”

С.Бадрал – МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль, доктор (Ph.D), профессор

10:15 – “Монголын үндэсний хөгжмийн нэр томьёог англи хэлээр орчуулах асуудал”
Н.Мөнхцэцэг – ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D)
10:30 – “Хигили хуурын түүхэн хөгжил ба уламжлалт татлагын төрөл зүйл”
Л.Эрдэнэчимэг – МУК-ийн дорнын профессорын багийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор
10:45 – “Морин хуур ба икэл хөгжмийн нийгэм соёлын орон зай”
А.Алимаа – ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D)
11:00 – Цайны завсарлага
Хурлын чиглүүлэгч: Ц.Шаравцэрэн Монгол Улсын Консерваторын захирал, доктор (Ph.D), профессор
11:15 – “Г.Жамъянгийн сургах аргын нэгэн баримтыг дэлгэхүй”
Д.Энхцэцэг – Хөгжим судлаач, доктор (Ph.D), дэд профессор
11:30 – “Морин хуур хөгжмийн зэмсгийн хийц бүтэц, өв соёл”
Л.Хэрлэн – МУИС-ийн Урлаг судлалын хөтөлбөрийн багш, доктор (Ph.D), дэд профессор

11:45 – “Морин хуур хөгжмийн урын сангийн асуудалд”

М.Ундраа -МУК-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор

12:00 – “Хуур хэмээх нэр нэршлийн талаарх өмнөх судалгааг тоймлох нь” 

О.Баттөгс – СУИС-ийн морин хуурын багш, доктор (Ph.D)

12:15 – “Морин хуур хөгжмийн уламжлалт урлал, үйлдвэрлэл, тулгамдсан асуудлууд”

Д.Уламбаяр – ШУТИС-ийн докторант. Хуур урлаач

12:30 – “Ойрадын ард түмний дунд тархсан ихэлийн судалгаа”

Н.Магсаржав – СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн судлаач, докторант

12:45 – “Хуурын төрлийн хөгжмийн зэмсгийн хувьсал хөгжил”
С.Нарс – СУИС-ийн докторант
13:00 – “Морин хуур ба аялгуут магтаал”
Ц.Цэрэндорж – Төрийн хан хуурч, Ардын жүжигчин, доктор (Ph.D)
13:15 – Асуулт, хариулт – Хэлэлцүүлэг
13:30 – Хурлын хаалт

ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Цэрэндорж хурлыг хааж үг хэлнэ.

2024-04-29
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.